Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр ойлгоод яваад байдаг нь буруу

Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр ойлгоод яваад байдаг нь буруу

Хаван нь хүйтэн, сэрүүн мөн чанартай, амтлаг, тослог давамгайлсан хоол унд их идсэнээс болж үүсдэг хүйтэн өвчин юм. Тухайлбал, жимс, жимсгэнэ, түүхий сүү, хүйтэн ус, жимсний нухаш, бас тостой хоол унд байнга идэх нь хаван өвчнийг үүсгэх гол нөхцөл болно. Мөн голын эрэг дээр удаан суух, даарч хөрөх, жиндэх тохиолдолд хавантдаг. Хаван өвчин голчлон өвөл, зуны улиралд тохиолддог. Зун бол хурын улирал учраас хүйтэн, жиндүү байдаг. Тиймээс өвөл, зуны улиралд хаван өвчнөөс сэргийлж хаван өвчнийг үүсгэх идээ унд, явдал мөрийг үйлдэхгүй байх нь чухал. Мөн бусад эрхтний үйл ажиллагаатай холбоотойгоор хаван үүсдэг.

Хаван өвчин нь эс шингэх өвчнөөс гаралтай. Хүний идсэн хоол хүнс амаар орж шүдээр бутлагдан, шүлсээр дэвтээгдэж, хоолойгоор дамжин ходоодонд орж ходоодны галын илчтэй учирч, тунгалаг цөвийн боловсролт явагдсанаар хүний биед хэрэгтэй, хэрэггүйг ялгадаг. Энэхүү галын илчийн үйл ажиллагаа муудсанаас эс шингэх өвчин үүсдэг. Галын илчийг галтай зүйрлэж үзэж болно. Тэгэхээр хүйтэн сэрүүн мөн чанартай, тосорхог идээ унд байнга хэрэглэх нь гал дээр ус, тос хийж байгаатай адил зүйл болно. Ингэснээр хоол шингэхээ больж, эс шингэх өвчин үүсэж байгаа юм. Эс шингэх өвчин ходоодонд, цусанд, маханд, ясанд, хаана ч үүсэж болдог. Бөөрөнд эс шингэх өвчин үүссэнээр хавагнана. Хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай манай оронд бөөрний гаралтай хавангууд голчлон тохиолддог.

Эс шингэх өвчний үед тоолгүй явсаар хүндрүүлбэл цайвар хаван, усан хаван болж өвчний үе шат хүндэрдэг. Эхэн үед шилбэ, гар, зовхиор хавагнадаг бол цаашлаад хүндэрсэн үед хэвлий, нуруугаар хавагнаж, жин нэмж, шээсний гарц багасдаг. Зүрхний өвчинтэй хавсарвал амьсгаа давхцах, ядрах, дээшээ харж хэвтэж чадахгүй болж, шилбэ, нүүрээр хавагнана. Зүрх нь хийн гол орон учраас хий босох цагаар буюу үүрээр, үдэш орой илүү хавагнадаг. Хүмүүс ихэнхдээ хаванг тусдаа өвчин гэж ойлгодоггүй. Тиймээс бусад өвчинтэйгөө хавсарч нэлээд хүндэрсэн үед эмчид ханддаг. Хаванг өвчний шинж тэмдэг мэтээр л ойлгоод яваад байдаг нь буруу юм.

Хаван өвчнийг идээ унд, явдал мөр, эм, засал эмчилгээ, гүрэм заслаар эмчилнэ. Хамгийн гол нь хаван өвчнийг үүсгэх идээ унднаас татгалзах хэрэгтэй. Хүйтэн, сэрүүн чанарын хоол унд, ямаа, загас, гахайн махыг идэхгүй байх нь чухал. Эдгээр мах нь шингэхдээ удаан байдаг. Тиймээс бүлээн чанартай, галын илчийг тэтгэж өгөх хонины мах, адууны махыг идэж, ширгээсэн ус, зөгийн балтай ус уувал сайн. Эмчилгээний хувьд бариа засал, төөнүүр гэх мэт илч үүсгэх бүлээн эмчилгээг хийнэ. Хүний биеийн хийн гүйдлүүдийн дагуу цэгэн бариа хийж, суллаж өгөх хэрэгтэй. Мөн хаван хөөх эмүүдээс гадна бөөр, зүрхнээс шалтгаалсан бол тухайн өвчнийг дарах эм, эмчилгээг давхар хийх хэрэгтэй. Зүрхний өвчнөөс шалтгаалж хавагнасан бол зүрхний эмтэйгээ хавсарсан эмчилгээ хийгдэнэ гэсэн үг. Уламжлалт анагаах ухааны нэг давуу тал нь зөвхөн шинж тэмдгийг нь дараад зогсохгүй өвчний шалтгааныг давхар дардагт байгаа юм.

Ер нь ямар ч өвчний үед эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр дур мэдэн янз бүрийн арга хэрэглэх нь үр дүнд хүрэхээсээ илүү өвчнийг улам хүндрүүлэх аюултай. Хэн нэгэнд таарч тохирсон эмчилгээ өөр хүнд эсрэгээрээ аюул учруулах магадлалтай. Учир нь шинж тэмдэг ойролцоо ч, шалтгаан нь өөр байх тохиолдол бий. Тиймээс сайн гэсэн болгоныг турших үзэх нь аюултай бөгөөд хаван буулгах эмийг дураараа хэрэглэж болохгүй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419