Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?

2021-05-27, 09:52 Цаг үе 663 0
Л.Энх-Амгалан сайдын биед халдсан Д.Совд гэж хэн бэ?

Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамны байр руу Д.Совд гэх иргэн нэвтэрч, сайд Л.Энх-Амгалан руу хутга барин дайрсан явдал болсон. Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд энэ үйл явдал болсон бөгөөд цагдаагийн байгууллагынхан тухайн иргэнийг саатуулж, шалгахад “Бага насны буюу арван жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн" гэж ярьсан байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан аж. Сайдад хутга тулгасан гэх хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд тухайн иргэн ХУД-ийн харьяалалтайг тогтоожээ.

Тэгвэл энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын Засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна" хэмээн өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлсэн юм. Харин Д.Совд гэх иргэн энэ үйл явдал болохоос хэдхэн цагийн өмнө өөрийн цахим хуудсандаа "ЭEШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийхээ яаралтай зогсоож, ийм шийдвэр гаргасан Боловсролын сайд, холбогдох шат шатны буруутай хүмүүст яаралтай хариуцлага тооцохыг шаардаж байна. 18 нас хүрээгүй хүүхдүүдэд ЭEШ өгөх бол заавал вакцинд хамрагд гэж хүчээр хятад вакцин хийж байгааг эсэргүүцэж байна. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөгүй байхад яахаараа монгол хүүхдүүд дээр туршиж хийдэг юм бэ? Монгол хүүхдүүд туршилтын туулай чинь биш шүү, Боловсролын сайд аа" гэж бичсэн байна.

Иргэн Д.Совдын тухай мэдээллийг танилцуулбал тэрээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул. 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. Мөн УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт бие даан Л.Энх-Амгалан сайдтай өрсөлдөж байжээ. Зарим мэдээллийн хэрэгслээр “Д.Совд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ойрын хүн бөгөөд энэ бүх албан тушаалд түүний дэмжлэгтэй очиж байсан” гэх мэдээллүүд ч бичигдсээр байгаа юм. Уг мэдээлэлд Ц.Даваасүрэн гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Д.Совд манай сумын залуу. Бид төрөл садан, хамаатны холбоогүй. Миний шадар зөвлөх, туслахаар огт ажиллаж байгаагүй. Тэгээд ч эмнэлэгт хүн сахиж байсан надад юун ийм заваан юм бодох манатай байгааг мэдэж л байгаа даа. Худал зүйлээр улс төрийн хонжоо хайгаад ч хол явахгүй дээ, сүржин юм бодох юм” гэсэн байна.

Д.Совд нэг жилийн өмнө буюу УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд хэрхэн хөлжиж, хөрөнгөжиж, төрийн алба, танил тал ах дүүгийн хэлхээ холбоо болон хүчирхэгжиж, иргэн хүн хүчгүйдэж буйг харж болох олон талт судалгааг хийсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлж, АТГ-т нэр бүхий гишүүдийг шалгуулах хүсэлтэй байгаагаа нэрлэсний дунд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн нэр дурдагдаж байсан гэнэ. Мөн тэрээр 2019 онд гарсан “Хүннү Эйр” ХХК-ийн ослоос хойш сэтгэл зүйн хувьд эмзэг, ихээхэн бухимдалтай байх болсон ба төр засаг болон улс төрчдийг эсэргүүцэж, үзэл бодлоо удаа дараа хэвлэлээр илэрхийлж байсан. Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 14-нд “Хүннү Эйр” ХХК-ийн онгоцны далавчнаас унаж осолдон олон сар ухаангүй байсан О.Мөнгөншагай гэдэг залуугийн Улаанбаатар хотод байдаг ганц хамаатан нь гэж, тухайн үед дүүгийнхээ эрүүл мэнд ноцтой хохирсон талаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд тууштай эсэргүүцэл илэрхийлж байсан.

Эндээс түүний тэмцэл эхэлсэн бөгөөд “Хүннү Эйр” компанийн зүгээс дүүгийнх нь ослын асуудалд ямар ч хариуцлага хүлээгээгүй, хэргийн баримт материалыг дарагдуулж байна, мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү Нисэхийн цагдаагийн дарга Л.Ганбаатар нь энгийн ардын хүүхдийн амь нас эрсдэлд орж эрүүл мэнд ноцтой хохирчихоод байхад нуун дарагдуулж, хэрэг үүсгэхгүй, хариуцлага хүлээлгэхгүй байна хэмээн эрх мэдэл албан тушаалтнуудад бухимдаж эсэргүүцсэн байна. Ийнхүү гомдол бухимдлаа илэрхийлж явсаар улстөрчдийн хөрөнгө орлогын асуудал руу орж Л.Энх-Амгалан болон УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байдаг.

Улмаар төрийн алба хашиж байгаа тул энэ тэмцлээ зогсоож эв зүйгээр шийдэх талаар ойр тойрны хүмүүс нь хэлж ярьж байсан ч “Энэ ажлаа ав, одоо хэн ч, юу ч намайг зогсоохгүй” гээд дэд захирлын ажлаа өгөөд тэмцлээ үргэлжлүүлсэн гэдгийг нь эх сурвалжууд дурдсан байна. Энэ мэт түүний тэмцэл нь ар араасаа үргэлжилж, улмаар эрх мэдэлтнүүдтэй тэмцэхийн тулд эрх мэдэлд хүрэхээс өөр сонголтгүй байна хэмээн 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшсэн гэнэ. Одоогоор түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэнэ. Мөн прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтэй танилцахад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь нас, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах аж.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419