Дуучин Ану буюу Ч. Уранхолбоо нь таван хүүхдийн ээж, сайн гэрийн эзэгтэй. Тэрбээр тавдугаар сарын 31-ний өдөр ШӨХТГ-ын даргын оронд ажиллах гэнэ.
Тодруулбал, уран бүтээлүүдээ ихэвчлэн хүүхдүүдэд зориулж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө дуу хоолой болсон дуучин маань ШӨХТГ-ын даргын оронд ажиллах үеэрээ хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад анхаарч ажиллах ажээ.
Харин тухайн өдөр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дуучин Анугийн туслахаар ажиллах бөгөөд ''Хүүхэд хэрэглэгч''- ийн асуудлыг анхааралдаа авч, шийдвэр гаргалгаа гаргахад нь дэмжлэг үзүүлэх юм байна.