Халдвар хамгааллын дэглэмээ “мартсан” иргэд “Нарантуул”-аар хөлхөж байна

2021-05-25, 15:08 COVID-19 702 0
Халдвар хамгааллын дэглэмээ “мартсан” иргэд “Нарантуул”-аар хөлхөж байна

Хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээх болсонтой холбогдуулж “Нарантуул” худалдааны төвөөс сурвалжлага бэлтгэлээ. Сар гаруйн хугацаанд эл хуль байсан худалдааны төв хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байв. “Дүнжингарав” худалдааны төв долоо хоног бүрийн даваа гаригт амардаг тул “Нарантуул”-аар үйлчлүүлэгчдийн тоог өсгөхөд нөлөөлсөн бололтой.

Өмнө нь тус худалдааны төв рүү урд хаалгаар ороход зайгүй чигжсэн автомашин дундуур сүлжиж явахад хүндрэлтэй байдаг байсан бол хөл хорионы өдрүүдэд хашлага, хайс хийсэн нь зорчих хөдөлгөөнийг эмх цэгцтэй болгожээ. Захын төв хаалгаар ороход түм түжигнэж байна. Худалдаачид лангууны ард бараагаа дэлгэн суужээ. Дэлгүүрийн тэргэн дээр ундаа, жигнэмэг, кофе зэрэг бараа өрж, хажуу талаар нь төрөл бүрийн уут багцлан өлгөсөн хүмүүс худалдаачдад цаасан аягатай уух зүйлсээр үйлчилнэ. Мөн хажуугаар өнгөрөх хүмүүсээс “тор авах уу” хэмээн асуух аж. Түүнчлэн, лангуу хоорондын давчуухан зайд тэрэг түрж, “холдоорой” хэмээн орилон урагшлах залуус, хөөсөнцрөөр хийсэн болхидуухан саванд жимсний чанамлын шилэнд хоол хийж борлуулах эмэгтэйчүүд гээд өмнө нь захын уур амьсгал ямар байсан яг л тэр хэмнэл угтана.

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨГДӨХГҮЙ БАЙНА

 

Цар тахал намжаагүй байгаа. Халдварын тоо өндөр байж, олон хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Иймд зах дээр худалдаачид, үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгааг хамгийн эхэнд анзаарсан юм.

Харамсалтай нь маск зүүснээс бусдаар халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа зүйл алга.

Захын төв хаалгаар ороход халуун үзэх, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээс гадна урьдчилан сэргийлэхтэй холбоотой сэрэмжлүүлэг мэдээлэл ч байсангүй. Дотогш лангуу хоорондын давчуу хэсгээр явахад халдвар хамгааллын дэглэмийн дагуу зай барих боломж алга. Хамгийн гол нь захаар хэсэг явахад маск зүүгээгүй цөөнгүй тохиолдолтой таарсан юм. Хүнд тэргэнд түүртсэн ачигч залуус маскаа тайлаад хаячихаж. Мөн олон хүний дунд маскгүй чанга чанга инээж, ярилцах хүмүүс ч байв. Цаашлаад хэсэг бүлгээрээ нийлж, модон авдар тойрон хөзөр эргүүлэх хүмүүс тоглоомондоо улайрч, шүлсээ үсчүүлэн орилолдоно. Иргэдийн хувьд ч бараа бүтээгдэхүүн үзэхдээ ихэнх нь бээлий өмсөөгүй аж. Түүнчлэн, хүн хоорондын зай барих, маскаа хамар давуулж бүрэн гүйцэд зүүх, худалдагчтай зайнаас харьцах зэрэг халдвар хамгааллын наад захын дүрмийг биелүүлэх нь ховор байв. Лангуу тойрч худалдаа хийхэд харьцангуй эрсдэл багатай. Харин цайны газруудаар үйлчлүүлж буй иргэдийн хувьд ихээхэн эрсдэлтэй харагдсан юм. Ихэнх цайны газрын үйлчилгээний заал давчуу зайтай. Энд 1.5-2 метрийн зай барьж суух боломж алга. Бүгд эгнэж суугаад хооллоно. Анхааруулах самбар, гар ариутгагч зэргийг тавьсан ч түүнийг хэрэглэж байгаа хүн харагдсангүй. Товчхондоо, худалдааны төвд халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учир иргэд халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй үйлчлүүлэх шаардлагатай нь анзаарагдаж байв.

БОРЛУУЛАЛТ МУУ БАЙНА

Бид бэлэн хувцасны лангуунууд төвлөрсөн хэсгээр очлоо. Ихэвчлэн залуус хувцас сонирхон өмсөх аж. Ихэнх лангуу “Бүх хувцас 10000, 15000” гэх зэрэг самбар тавьж, ард нь хувцас өлгөжээ. Эдгээр нь зарж амжаагүй удсан хувцаснууд гэнэ. Зарим нь цас, борооны уснаас болж багахан шарласан аж. Хүүхдийн хувцасны лангуун дээр очив. Хүүхдийн гадуур хүрэм, гутал зэргийг эс тооцвол бусад хувцасны борлуулалт муу байгаа аж. Худалдагч Б хэмээх 30 орчим насны залуу өглөөнөөс хойш хоёр хослол, гурван хүрэм зарсан байна. Тэрбээр “Борлуулалт тааруухан байна. Хүмүүс зайлшгүй хэрэгцээтэй гэсэн зүйлийг л худалдан авч байна. Худалдан авалт хийж байгаа хүмүүстэй ярилцахад хүүхдээ хөдөө явуулах гээд хувцас авч байна, эсвэл сэлгээ гутал, цамц авахгүй бол өмнөх нь хуучирсан гэх зэргээр хэлдэг. Удахгүй Хүүхдийн баяр болох тул борлуулалт өсөх болов уу гэж найдаж байна. Манай бараа дандаа өмнө нь борлуулж амжаагүй үлдсэн хувцаснууд байгаа. Тийм болохоор үнэ нэмэхгүй, хямдхан өгчихдөг. Өглөөнөөс хойш 100 гаруй мянган төгрөгийн борлуулалт хийлээ” хэмээн ярив. Түүнчлэн, “Нарантуул” худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн багагүй хэсгийг орон нутгийн иргэд эзэлдэг. Гэвч вакцинаас болж хөдөөний иргэд цөөн байгаа нь борлуулалтад нөлөөлж буйг хэлэв. Хэрэв зорчих хөдөлгөөн чөлөөтэй болоод ирвэл малчид, орон нутгийнхан түүхий эдээ тушаагаад санхүүгийн боломж харьцангуй өндөр болсон үе хэмээн хэлж байлаа. Цааш гуталны тасгаар оров. Борлуулалт мөн л муу хэмээн худалдаачид хэлж байлаа. Энэ нь ч илт аж. Үргэлжилсэн лангуугаар 20 шахам минут сүлжин явахад гутал сонирхож, өмсөж үзэж байгаа хүнтэй бараг таарсангүй. Мөн хивс, хивсэнцэр, хулдаас, гэр ахуйн бараа, сав суулга тэргүүтэй барааны лангуунуудаар орлоо. Гэр ахуйн жижиг бараа, хүүхдийн тоглоом, ахуйн бараанаас бусад бараа бүтээгдэхүүний борлуулалт тун бага байгааг худалдаачид хэлсэн юм. Худалдаачин Ж “Хүмүүс мөнгөгүй болсон байна. Манайх төрөл бүрийн сав суулга борлуулдаг. Уг нь зун болоход борлуулалт харьцангуй өсдөг юм. Гэвч өглөөнөөс хойш 10 литрийн ганц сав зарлаа” хэмээн ярив. Харин дугуйн худалдаа эрхлэгч Б чамгүй ажилтай сууж байлаа. Хоёр ч дугуйг сэлбэн засч, хажуугаар нь 280 мянган төгрөгөөр нэг дугуй худалдаалж орхив. Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор дугуйгаа сэлбэн засах, мөн шинэ дугуй авах гэсэн хүүхдүүд цөөнгүй байгаа аж.

ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Ихэнх худалдаачдын хувьд үлдэгдэл бараагаа борлуулж байгааг хэлсэн. Түргэн гүйлгээтэй барааны хувьд эргэлт сайтай. Харин хивс, хулдаас, сав суулга зэрэг бараа борлуулалт багатай байсан учир урд хөршөөс нэмэлт татан авалт төдийлөн хийгээгүй аж. Иймд эдгээр барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэнэ. Харин эргэлт сайтай бараа бүтээгдэхүүний хувьд үнэ нь өсчээ. Үүнд хүнсний бүтээгдэхүүн, ахуйн төрөл бүрийн бараа орж байна. Хөл хорионы үед ачаа тээвэрт саатал гарч, тээврийн хөлсийг 30-40 юаниар бодож ачуулдаг байсан ачаа 100 хүртэл юань болж өсчээ. Уг ханшаар зайлшгүй шаардлагатай түргэн муудах хүнс болон манай улсад тасарсан бүтээгдэхүүнүүдийг оруулж ирсэн гэнэ. Улмаар үнэ өсөх нөхцөл бүрдсэн гэдгийг хэлж байсан. Худалдаачин Б “Ямар ч байсан зах худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн нь сайн. Хөл хорионд орж, борлуулалт ч байхгүй, нэмээд өвчинд нэрвэгдээд сууж байснаас зах дээр гараад зогсож байвал бид бүхний хувьд учиртай. Хүмүүс ажил орлоготой болж байж худалдан авалт хийнэ. Энэ талаас нь төр дэмжээд өгмөөр байна. Үнэтэй брэнд дэлгүүрүүд ямар ч цаг үед орлого тасарна гэсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид нь тодорхой шүү дээ. Харин эдийн засаг хямрахад “Нарантуул”-ын худалдаачдад шууд нөлөөлж байна. Тэр тусмаа аяны хэрэгсэл зэрэг удаан борлуулалттай бараа бүр гүйхээ байсан. Хүнс бол зарагдаад л байна. Хүн эхлээд идэх хэрэгтэй шүү дээ. Нэгэнт үр дүнгээ өгөхгүй хөл хориогоо болиод одоо хүмүүсээ бодсон ажил хийгээч гээд дамжуулаад өгөөрэй, тэр томчуудад” хэмээн ярьсан юм.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419