Хатуу хөл хорионы үед тусгай хамгаалалттай газар нутгууд эзэнгүйджээ

2021-05-25, 09:47 Цаг үе 495 0
Хатуу хөл хорионы үед тусгай хамгаалалттай газар нутгууд эзэнгүйджээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Төрхурхын амыг зорилоо. Нар Налайхын дээгүүр дөнгөж мандаж байхад хотын төвөөс гарсан төд удалгүй зорьсон газраа хүрч очсон юм. Энд хатуу хөлд хорио тавигдаж амралтын газруудын зарим нь үүдээ нээжээ. Ойрын өдрүүдэд нийслэлийн ойр орчимд хур тунадас элбэг байсан. Энд ч голын ширгээр цэцэгс алаглаад өнгө сайхан засжээ. Хөл хорионд удсан иргэд голын эрэг дагаад бургасны захаар сууцгаагаад салхилж байна. Наагуур цаагуур нь адуу мал бэлчиж, нялх унага, тугал оодогнож гүйлдээд, хахир хавар ард үлдэж, дэлгэр зун усны шувуудын ганганаатай хамт Төрхурхын аманд айлчилжээ.

Энд газар ашиглах зөвшөөрөлтэй олон байгууллага бий. Нийслэлээс ойрхон, байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ хангайд аж ахуйн нэгжүүд гол төлөв амралтын газар байгуулахаар хашаа хатгасан бололтой юм. Гэр бүлээрээ очоод хэд хоноод эргэхэд үзэх харах юм ихтэй баян хангай бол Төрхурхын ам. Амрагчид дээшхэнээ жаахан өгсөөд л самар жимс түүчихнэ. Зургадугаар сар цухуйхад бөхчүүд баяр наадмын бэлтгэлдээ гарчихна. Өдөр бүр шахуу л барилдаанууд болно. Амарсан хэн бүхэн очоод сонирхох бүрэн боломжтой. Заавал Тэрэлж гэж хол явах шаардлагагүй хотоос зүүн тийшхэнээ гараад л хямд төсөр зардлаар байгалийн сайханд алжаал тайлж амраад ирэх боломж Төрхурхын аманд байх юм.

Уул, устай байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ баян хангай руу хар зам тавьчихвал аялал жуулчлал ч амархан хөгжихөөр санагдсаныг энд онцолъё. Зуны цагт бол зам нь бартаа саад ихтэй тул жижиг машин явахад төвөгтэй юм билээ. Хонхороос дээшээ хэдхэн километр л хар зам тавьчихвал жижиг тэрэгтэй хэн ч очиж байгалийн сайханд адуу, мал харж сүү, цагаа эргүүлж байгаад буцах боломж бүрдэх юм байна.

Аж ахуйн нэгж, иргэд ч хэсэг, хэсэг газар хашаа хатгажээ. Зарим нь амины орон сууц барихаар төлөвлөсөн бололтой юм. Суурийг нь цутгаад үлдээчихэж. Зарим нь хоосон газраа төмөр хайсаар хашаалаад орхисон харагдана лээ. Харин нэг ширхэг нь л хэдэн зууны мянгаар үнэлэгдэх хайсыг хамгаалах харуулын хүмүүс энд бараг байдаггүй юм байна. Хэн дуртай нь очоод хайс хулгайлаад ачаад явчихаар юм билээ. Өндөр байшин босгочихсон зарим газрууд нь камер байршуулсан хэдий ч шөнө дөлөөр том машин хөлөглөсөн хэн нэгэн хайс ачаад явчихад урт гартны араас хөөцөлдөх боломж хомс санагдсан юм.

Энд хайс хатгасан хэд хэдэн аж ахуйн нэгж, иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болжээ. Нэг жишээ татахад л хашааных нь 35 ширхэг хайсыг зориулалтын төмөр таслагч ашиглаж тайраад ачаад явчихаж. Тус байгууллага өнөөдрийн зах зээлийн ханшаар тооцвол багадаа гурван сая орчим төгрөгийн хохирол амссан байна.

Улс тусгай хамгаалалттай газраа ямар ч нөхцөлд хамгаалдаггүй юм байна. Бид ойн цагдаатай нь уулзахаар очиход гэртээ эзгүй байв. Эхнэртэй нь таван үг солиход “Эзэмшлийн газраа хамгаалах нь та нарын үүрэг. Бид нар ойгоо хамгаална.Та нарын газар бид нарт ямар хамаатай юм” гэж аашлаад цаашаа эргэж байна. Түүний хэлж байгаагаар бол нийслэлээр орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон үед бүлэг хүмүүс Төрхурхын аманд очиж хэсэг газрыг хашаалсан гэнэ. Ойн цагдаа ч тахал дэгдсэн үед бөөнөөр цугларахгүй байхыг анхааруулахад нэр бүхий сайдын хашаа барьж байна гэж өөдөөс нь хэгжүүрхсэн тухай хэллээ.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нийслэл даяар хатуу хөл хорио тогтоосон үед улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзгүйдсэн нь дээрх жишээнээс тодорхой харагдаж байна. Ойн цагдаа нь ч, тухайн бүс орон нутаг хариуцсан төлөөлөгч нь ч тоохгүй хаячихаж. Тууврын адуу, үхэр ч иргэдийн хашаалсан газарт нэвтэрч сүйтгэсэн харагдана лээ.

Харин хатуу хөл хорио үйлчилдэггүй эрхтэн, дархтанууд нь дуртай газраа хашаа хатгаж дураараа авирлаж. Ойн хамгаалагч нарын хэлж байгаагаар бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр дээрх хүмүүс хашаа хатгасан гэнэ. Тэд “Шөнө дөлөөр ч хайс ачсан машин замаар өнгөрвөл бидэнд сонсогдоно. Сүүлд хөл хориотой үед хашаа хатгасан улс хүмүүсийн хайснаас авсан байж магадгүй. Бидний хажуугаар хайс ачсан том машин өнгөрөөгүй” гэсэн юм. Өдөр бүр Төрхурхын ам хавиар эргэж тойрдог түүний хэлж байгаагаар бол хатуу хөл хорио тогтоосон үед дураараа авирласан нэр бүхий сайдын хүмүүс бусдын эд хөрөнгөд халдаж, хэдэн саяар хэмжигдэх хохирол учруулсан байх өндөр магадлалтай байгаа юм. Хайс алдагдсан хашааны дэргэдүүр очиход нээрээ л том машин хөлөглөсөн хэн нэгэн хүрэхэд тун бэрх замтай санагдсан юм. Сүүлд баригдсан нэр бүхий сайдын хашаа ч хулгайн гэмт халдлагад өртсөн хашаанаас саахалтын зайд л байрлах юм билээ. Гартаа бүлтэйхэн хэдхэн нөхөр л нар жаргах үест хүний нүд хариулж байгаад тайрсан хайсыг үүрээд гүйчихсэн болов уу гэмээр. Магадгүй хөл хорионы үед бусдын хөрөнгө эзэнгүйдэхийг урьдчилан тооцоолж, тэр үеэр хашаагаа хатгасан юм шиг. Ийм ч сэдэл агуулж төмөр тайрах зориулалтын багажаар тоноглож хөл хорионы үед Төрхурх руу очсон болов уу гэмээр. Ямартаа ч хөл хорионы тусгай хамгаалалттай газарт байршсан бусдын өмч хөрөнгө эзэнгүйдсэн нь илэрхий анзаарагдаж байна. Ойн цагдаа нь цаагуураа самарчидтай хөөцөлдөөд, бусдын өмчид анхаарч амжаагүй аж. Тухайн нутаг дэвсгэр хариуцдаг хэсгийн төлөөлөгч ч хэдэн саяар үнэлэгдэх бусдын өмч хөрөнгөд анхаарсангүй, хүнийрхэж цэвдэг сэтгэл гаргаж. Үр дүнд нь төрийн шийдвэрийг ягштал биелүүлж хатуу хөл хорионд гэртээ нам суусан иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болж, хэдэн сая төгрөгөө салхинд хийсгэжээ.

Цаашид ч ийм төрлийн гэмт хэрэг гарч, иргэд хэдэн сая төгрөгөөр хохирохгүй гэх баталгаа алга. Тусгай хамгаалалтай газар нутгаа урт гартнуудаас ангид байлгахад амархан л санагдах юм. Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нар хааяа ч болов эргэж тойроод байвал урд гартнууд үзэгдэхээ болино доо, тэр орчмоор.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419