Монгол улсын нийт хүн амын 3.9%-ийг исламын шашин шүтдэг казак үндэстэн бүрдүүлдэг бөгөөд тэдний 80 хувь нь баруун зүгт орших Баян-Өлгий аймагт оршин суудаг ажээ. Монголын мусульман шашинтны Монголд 135.000 исламын шашинт казах иргэд оршин сууж байгаа бөгөөд мөн Ховд аймгийн 10 хувийг, Налайх дүүргийн 30 хувийг Казак үндэстэн бүрдүүлдэг байна.
Монголын казак иргэд 1990-ээд онд анх өөрсдийн нийгэмлэгээ байгуулсан бөгөөд 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж буй исламын бүх сүм хийдийг нэгтгэсэн Монголын мусульманы нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болж зохион байгуулагдсан байна. Одоогоор Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль, дотуур байр байгаа бөгөөд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байна.
Эх сурвалж: A24 News Agency