Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 8399 хүнээс шинжилгээ авахад 684 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 638 нь Улаанбаатар хотод, орон нутагт 41 , эмнэлгээс шалтгаалах халдвар 5 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 51931 боллоо.
Мөн дөрвөн хүн нас барж, ковид шалтгаант нас баралт 244 болж байна.
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан
- 74 настай эмэгтэй тавдугаар сарын 17-нд онош нь батлагдсан
- 61 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд онош батлагдсан
- 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Биеийн байдал маш хүнд 116 хүнд байна.
Сүүлийн 24 цагт 708 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 45853 боллоо.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.22-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.22-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 21, 2021