48:24
Улаанбаатар хотын хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. 1990 онд Улаанбаатар хотын хөрсний бохирдол бага түвшинд байсан бол өнөөдрийн байдлаар маш их гэсэн түвшинд буюу дөрөвдүгээр зэрэгтэй гарсан байна. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байжээ. Агаарын бохирдлоос илүү хотын хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсон гэдгийг мэргэжлийн байгууллагынхан сануулж байна. Учир нь хөрсний бохирдол хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн үеийн нялхас ч тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотойг тогтоожээ.
Эх сурвалж: A24 news agency