ЭМЯ: Коронавирусийн 519 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ авахад 519 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 461 нь Улаанбаатар хотод, орон нутагт 52 , эмнэлгээс шалтгаалах халдвар 5, зөөвөрлөгдсөн 1 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 50618 боллоо.
Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 235 болж байна.
- 57 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 25-нд онош батлагдсан
- 24 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 29-нд
- 72 настай эрэгтэй тавдугаар сарын 4-нд
- 60 настай эрэгтэй тавдугаар сарын 5-нд
- 81 настай эмэгтэй тавдугаар сарын 6-нд
- 92 настай эмэгтэй тавдугаар сарын 7-нд
- 83 настай эмэгтэй тавдугаар сарын 11-нд
- 81 настай эрэгтэй тавдугаар сарын 11-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 805 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 44391 болов.
Биеийн байдал хүн 539, маш хүнд 110 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.20-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.20-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 19, 2021