E-Mongolia системийн "COVID-19 verify" аппликэйшнээр давтан тунтай эсэхийг шалгадаг болжээ
Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд давуу эрх эдлэх боломжтой болсон.
Ингэхдээ үсчин, гоо сайхны газар, фитнес, бассейн, кофе шоп-оор үйлчлүүлэхдээ вакцины гэрчилгээгээ үзүүлэх юм.
Иргэд вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулж байгаа. Харин ингэх шаардлагагүй болсон байна.
Тодруулбал E-Mongolia системийн "COVID-19 verify" аппликэйшнээр иргэний үнэмлэхний QR код уншиж, вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг болжээ.