Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 9023 хүнээс шинжилгээ авахад 575 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 492 нь Улаанбаатар хотод, 78 орон нутагт , эмнэлгээс шалтгаалах 5 халдвар байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 50099 боллоо.
Мөн зургаан иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 227 болж байна.
Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 43586 болов.
Биеийн байдал хүнд 497, маш хүнд 99 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 17, 2021