Вакцины урвал илрээгүй бол 14 хоноод цусаа бэлэглэж болно

Вакцины урвал илрээгүй бол 14 хоноод цусаа бэлэглэж болно

Дэлхий нийтээр цар тахлын халдвартай тэмцсэн нэг жилийн хугацаа нийгэмд олон эерэг, сөрөг нөлөөлөл үзүүллээ. Хөл хорионы хязгаарлалт хүнд өвчтэй хүмүүсийн амь насыг аврахын тулд цусаа бэлэглэдэг хүндэт донорууд болон эрүүл мэндийн байгууллагуудыг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлжээ. Халдварын тархалт нэмэгдэж хязгаарлалт тогтоосноос цусаа бэлэглэдэг хүмүүсийн тоо цөөрч,  энгийн үетэй харьцуулахад цуглуулсан цусны хэмжээ 50 хувиар буурчээ. Хэдийгээр эмнэлгүүдийн цус цусан бүтээгдэхүүний захиалга 20-30 хувиар буурсан ч нөөц багассан байна. 

 

НЭГ ХҮНД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭХЭД 100 ОРЧИМ ДОНОРЫН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭДЭГ

Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2020 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 20 мянган донороос цус цуглуулсан байна. Эднийх нийслэлийн хэмжээнд 70 гаруй эмнэлгийг цус цусан бүтээгдэхүүнээр хангадаг. Тиймдээ ч цусны нөөцөө бүрдүүлэхийн тулд хөл хорионы үеэр хэвийн ажиллаж, явуулын баг цус цуглуулжээ.

 

Биднийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд үдийн хэрд очиход цусаа бэлэглэхээр ирсэн хүн харьцангуй цөөн байлаа. Хэвийн үед өдөрт 150-аас дээш хүн цусаа бэлэглэдэг байсан бол одоо өдөрт дунджаар 50-100 хүн өгч байгаа.  Гэхдээ хөл хорио суларснаас хойш цусаа өгөхөөр ирэх хүний тоо нэмэгдсэнийг Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг хэлсэн юм. Тэрбээр “Бид хөл хорионы өмнө нөөц бүрдүүлсэн. Ер нь манайх суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Суурин бол нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Дүнжингаравд цус цуглуулж байна. Мөн 7-8 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг албан байгууллага, их, дээд сургуулиуд дээр очиж цус цуглуулдаг. Цар тахал гарсантай холбоотойгоор их, дээд сургуулийн үйл ажиллагаа зогссон учраас явуулаар цус цуглуулах нь багассан ч хөл хорионы үед ажилласан байгууллагуудад  хандсан. Хөл хорионы үед цусны нөөц багассан учраас донорууд руу утсаар дуудах, урилга илгээх зэргээр нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарлаа.

Доноруурын овог нэр, регистрийн дугаар бүхий урилга илгээж байсан учраас хөдөлгөөний хязгаарлалттай байсан ч чөлөөтэй зорчиж цусаа өгөх боломж бүрдүүлсэн. Харин зайлшгүй шаардлагатай, онцгой захиалгат бүтээгдэхүүний хувьд зарим донорыг унаагаар авч үйлчилсэн. Сүүлийн сар орчим хатуу хязгаарлалттай байснаас нөөц багассан. Хөл хориотой холбоотойгоор элэг шилжүүлэн суулгах зэргээр төлөвлөгөөт хагалгаанууд хойшлоод байсан бол харин одоогийн байдлаар долоо хоногт 2-3 элэг шилжүүлэх хагалгааны бүтээгдэхүүнийг бэлтгэн өгч байна. Нэг хүнд ойролцоогоор 100 орчим донорын цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Тиймээс хүмүүсийг  цусаа бэлэглэхийг уриалж байна.

Нэг удаа цусаа өгснөөр гурван хүнд амьдрал бэлэглэдэг. Цусаа өгснөөр зүрх судас, хавдраас сэргийлж, бодисын солилцоо эрчимжүүлдэг” гэлээ.  Мөн одоогийн байдлаар аль болох эмнэлгүүдээс ирж байгаа захиалгыг гаргаж өгөхөд анхаарч байгаа гэсэн. 

Харин цусаа өгч буй иргэдийн хувьд вакцины хоердугаар тунгаа хийлгээд 14 хоносон. Гэхдээ сөрөг урвал илэрсэн бол хугацаа хойшилж 28 хонох талаар мэдээлэл аваагүй. Дархлаа тогтсон гэж үзээд шууд ирлээ гэж байв.

 

ВАКЦИНЫ СӨРӨГ УРВАЛ ИЛЭРСЭН БОЛ 28 ХОНОГИЙН ДАРАА ЦУСАА БЭЛЭГЛЭЖ БОЛНО

Нийслэлийн иргэдийн 90 гаруй хувь нь вакцины эхний тунгаа, тал нь хоёрдугаар тунгаа хийлгээд байна. Тэгвэл вакцинд хамрагдсан иргэд цусаа хэрхэн өгөх талаар тасгийн эрхлэгч Ч.Тунгалагаас тодруулахад  “ДЭМБ-аас вакцин хийлгээд долоо хоногийн дараагаас цусаа өгч болно гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Харин манай улсад хийж байгаа дөрвөн төрлийн вакцины хувьд 14 хоног гэсэн заалттай. Тиймээс вакцины нэг, хоёрдугаар тун болгоны дараа хүнд хэлбэрийн хариу урвал илрээгүй бол 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой. Харин хөнгөн юм уу, дунд зэргийн хариу урвал илэрсэн бол 28 хоногийн дараа цусаа өгч болно. Астразенака вакцинаас бусад төрлийн гурван вакцины тун хоорондын хугацаа 21 хоног байгаа. Энэ хүмүүс хоёрдугаар тун авснаас хойш 28 хоногийн дараа цусаа өгч болно” гэв.

Цусаа өгөхөөр ирсэн иргэдээр асуумжаар бөглүүлсний дараа цусны бүлэг, цус багадалтыг тодорхойлж байв. Үүний дараа эмчтэй ярилцаж шийдснээр нэг удаа 300-450 миллитр цус өгөх боломжтой болох юм.

17-60 насны 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр цусаа өгөх боломжтой. Харин сүрьеэгээр өвчилсөн болон шарласан, архаг хууч өвчнөөр өвдөж байсан бол хориглох заалттай юм. Мөн сайн унтаж амраагүй, жирэмсэн хөхүүл бол түр хойшлуулна. Түүнчлэн эмэгтэй хүн гурван сар, эрэгтэй хүн хоёр сар тутамд цусаа өгөх боломжтой.

Хэрэв коронавирусын халдвар авснаа мэдэхгүй цусаа өгсөн бол ямар эрсдэлтэй талаар асуухад “Ер нь бол коронавирус цусаар дамжиж халдварласан тохиолдол бүртгэгдээгүй. Зөвхөн агаар дуслын замаар дамжиж халдварладаг. Бид коронавирусын тандалтын асуумж авч эмч, цусаа өгч буй иргэнтэй ярилцлага хийдэг. Тандалтын судалгаа хийж сэжигтэй тохиолдол илрээгүй бол цусыг авч байна” гэсэн юм.

Манай улсын хувьд 35-аас дээш удаа цусаа өгсөн бол хүндэт донор, 70 удаа бол хүрэл, 100 удаа бол мөнгөн, 150 удаа өгсөн бол алтан донор болгож өргөмжилдөг.  Хүндэт донорын болзол хангасан хүмүүс жилд нэг удаа рашаан сувилалд үнэгүй амрах эрхтэй. Гэхдээ цусаа бэлэглэнэ гэдэг эрдэнэт хүний амь насыг аврах буянтай хүмүүнлэгийн үйлс бөгөөд энэ ч утгаараа манай улс сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдсэн байдаг. Тиймээс цусаа өгч, хүний амь нас аврахыг  уриалж байна.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419