Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна
Дэлхий дээр хотынхоо төвөөр гол урсдаг 6 хот байдгийн нэг нь Улаанбаатар хот билээ. Энэ бол томоохон хотуудад тэр болгон байдаггүй байгалийн үзэсгэлэнт өгөгдөл юм. Гэвч Улаанбаатар хотын дундуур урсах “Сэлбэ”, “Дунд” гол гэр хорооллоор дамжин хотын төв рүү ойртохдоо байгалийн өнгөө алдаж, хогоор дүүрсээр байна.
Эдгээр голууд зөвхөн иргэдийн бий болгосон бохирдлоос гадна голын эрэг, далангийн дагуу баригдаж байгаа орон сууц, оффисийн барилгын компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж ихээхэн бохирдох ихэссэн. Хотын иргэд голоо аврахаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоо үүсгэх зорилгоор сошиал медиа сувагт тулгуурлан нэгдсэн байна. Тэд ийнхүү нэгдэж эхэлснээр Улаанбаатар хотын ойрын 5 жилийн төлөвлөгөөнд Сэлбэ, Дунд голыг байгалийн төрөхөөр нь нөхөн сэргээж, тохижуулалт ажлыг тусгуулж чаджээ.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг