Биед шингэн дутагдах нь хуурамч гэдэс өлсөхийн гол шалтгаан болдог
Ойр ойрхон олон удаа гэдэс өлсөх мэдрэмж төрвөл ихэвчлэн худлаа өлсөж байх магадлалтай. Уламжлалт анагаах ухаанд үүнийг биед энерги дутагдаж байна гэж үздэг.
Нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний чадамж буурч хурдан сульддаг учраас дотор муухайрах мэдрэмж төрдөг. Ийм үед эрч хүч авахын тулд хоол идсэн ч биед хэрэгтэй энерги болохгүй өөх болж хуримтлагддаг байна.
Хуурамч гэдэс өлсөлтийг давах 5 арга
1. Эрч хүчтэй дасгал хөдөлгөөн хийж индофринаа ялгаруулцгаая
Хуурамч гэдэс өлсөлтийг үүсгэдэг стрессийг багасгахын тулд индофринийг их хэмжээгээр ялгаруулах хэрэгтэй. Индофрин нь аэробик болон хөлс их гаргадаг дасгал хөдөлгөөн хийхэд ихээр ялгардаг бөгөөд дасгал хийхэд мэдрэгдэх эрч хүч нь стресс тайлахад нөлөөлдөг.
2. Сахар ихээр агуулсан хоол хүнснээс зайлсхийх
Чихэрлэг ундаа жимсний жүүсэнд сахар ихээр агуулагддаг учир калорыг нэмэгдүүлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэснээр хуурамч гэдэс өлсөх мэдрэмж төрүүлдэг. Нарийн боловсруулсан бүтээгдэхүүн, дээд гурил, гурилан бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс мөн адил юм. Сэтгэл зүйд ч өөрчлөлт үзүүлж болзошгүй тул болгоомжлох хэрэгтэй.
3. Уургийн хэмжээг ихэсгэх
Уургийн хэрэглээ болон хоолны зуршлын нөлөө нь салшгүй холбоотой юм. Гуанзнууд дүпү, өндөг, мах зэрэг уургаар баялаг хоолны нэр төрлийг ихэсгэх юм бол хуурамч гэдэс өлсөлтийг бууруулах боломжтой.
4. Сэтгэлээрээ өлсөхийг гэдэс өлсөхтэй андуурч болохгүй
Дасгал хөдөлгөөн бараг хийгээгүй байхад хоол идсэнээс хойш 3 цаг ч бололгүй гэдэс өлсөх мэдрэмж төрвөл хуурамч өлсөлт байх магадлал өндөртэй. Сэтгэл хоосорсоныг гэдэс өлсөж байна гэж андуурч болохгүй.
5. Хангалттай ус уух хэрэгтэй
Биед шингэн дутагдах нь хуурамч гэдэс өлсөхийн гол шалтгаан болдог. Иймд. өдөрт 1,5 л шингэн уух хэрэгтэй.
Эх сурвалж: Часэн Солонгосын уламжлалт эмнэлэг