АНУ-д вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдэд амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрлөө
АНУ-ын Өвчний хянах, урьдчилан сэргийлэх төвөөс тус улсын оршин суугчдад коронавирусний эсрэг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүст амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвшөөрчээ. Энэ талаар Цагаан ордноос өчигдөр мэдээллээ.
Вакцины бүрэн тундаа хамрагдсан бол гадна болон ихэнх дотор орчинд амны хаалт зүүх шаардлагагүй гэж мэдээлсэн байна. Гэхдээ чухам ямар тохиолдолд амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатайг тодорхой заагаагүй байна.
Bloomberg агентлагаас мэдээлснээр вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа амны хаалтгүй зорчих боломжтой болох аж.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр Өвчний хянах, урьдчилан сэргийлэх төвөөс вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг спортоор хичээллэх үед болон задгай агаарт уулзах үеэр амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрсөн.
Эх сурвалж: ugluu.mn