Үүнийг уншиж байгаа бол та хоёр хуруугаа зөрүүлээд жижиг бөөрөнхий зүйлд( шүр, шош ч юм уу) хүрээрэй. Хэдий нэг бөөрөнхий зүйлд хүрч байгаа ч танд яг хоёр бөөрөнхий юманд хүрч байгаа юм шиг л санагдана. Үүнийг Aristotle’s Illision хэмээн нэрлэдэг. Хэдий биеийн жингийн 3 хувийг эзэлдэг ч нийт энергийн 17 хувийг ашиглах 80% нь өөхнөөс нь бүрдэх тэр ягаан цул зүйл-тархи хүнийг удирдан, хамгийн ‘мундаг’ нь юм шиг байх боловч түүнийг хуурах ийм л амархан байна.
Хэдий ч Тархи их гайхалтай, эхийн хэвлийд ургын тархи бүрэлдэж эхлэх үест нэг минутанд 250.000 мэдрэлийн эс шинээр үүсч байдаг. Харин яг одоо таны тархинд 1 литр цус гүйж байгаа. Анх тархи гэдэг эрхтэн л ухаантай, биеийг захирдаг гэдгийг Гален гэх эрдэмтэн олж нээсэн гэдэг.
Ер нь хүн амьтнаас юугаар ялгардаг гэж? Хэрэв халим цус харвал шууд түүний тархи нь байгалын инстинктээр ‘энэ бол цус, үүнийг би идэх ёстой’ гэсэн сигнал өгнө. Харин хүн цус харвал ‘Энэ юун цус вэ, би гараа зүсчихсэн юм байх даа. Яагаад цус гарчихав’ гэж логик дүгнэлт хийдэгт л гол ялгаа байгаа юм.
Хүн бусад амьтдаас бас ярьж чаддаг гэдгээрээ ялгарна. Ярих ч яахав, хамгийн анх 12000 жилийн өмнө австралийн нэгэн абориген галт уулын талаар нөгөөдөө ярьж өгсөн өөрөөр хэлбэл анхны түүх тэр цаг үед яригдсан гэж эрдэмтэд үздэг. Одоо хүртэл бидний тархинд ‘өвөг дээдсийн’ минь үлдэгдэл буй. Айх үед шар үс босдог нь бидний өвөг дээдэс дайсантай учрах үед арьсны булчингууд нь ажиллаж үс нь босч илүү том илүү сүрлэг болж харагдуулдаг байснаас үүдэлтэй юм.
Айх үед мөн хүн гэнэт хүчтэй болох тохиолдол бий. Учир нь айхад тархины тамалус гэх хэсэгт сигнал очиж адреналин ялгардаг. Тэр үед амьсгалах хурд, цусан хангамж итгэдэг. Бидний өвөг дээдэс айсан тохиолдолд хурдан зугтаж эсвэл тулалдаж хариу үйлдэл үзүүлдэг байсан бол одоо бид айх үедээ тэгж хурдан шийдвэр гаргаж чаддаггүй. Жишээ нь хичээлээ тасалсан сурагч айсан чигээрээ л багшдаа загнуулах ёстой. Энэ нь биднийг эргээд стрессдүүлдэг.
Стрессдэх гэснээс, сэтгэл хөдлөлөөс хамаарсан 7000 нүүрний хувирал байдаг. Хувирал бүр нь өөр өөр зүйл илэрхийлнэ. Хэдий олон хувирал байгаа ч бид жинхэнэ инээмсэглэл, хуурамч инээмсэглэл хоёрыг ялгаж чаддаг. Яагаад гэвээс тэрхүү хоёр инээмсэглэлийг тархины хоёр өөр хэсэг хариуцдагт л бүх учир бий.
Инээмсэглэсэн үедээ бид илүү хөөрхөн, өөртөө итгэлтэй болчихдог. Инээмсэглээд толинд харахад л сэтгэл сэргэдэг шүү дээ! Хариэ толинд харагдах хүнийг өөрийгөө гэж бид 18 сартайгаасаа эхэлж мэдэрдэг. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө бид яг л шувуудтай адилаар толинд өөрснийгөө хараад ялгадаггүй.
Игэнэд бдхооор бдиний оарнгизм гйахталай. Эхний бас сүүлийн үсэг нь л байрандаа байхад бид үг уншиж чаддаг, тийм л гайхалтай биетэй.
Эх сурвалж: Danna Kubrick