ЭМЯ: Коронавирусийн 553 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 553 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн 516 нь Улаанбаатар хотод, орон нутагт 37 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 48101 боллоо.
Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 205 болж байна.
- 78 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан
- 79 настай эрэгтэй тавдугаар сарын 2-нд
- 79 настай эмэгтэй тавдугаар сарын 3-нд
- 82 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд
- 82 настай эмэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1234 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 39564 болов.
Биеийн байдал 517 хүнд , маш хүнд 106 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.15-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.15-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 14, 2021