“Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбат: Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлсний төлөө хохирсоор байна

2021-05-12, 11:08 Цаг үе 793 3
“Энхсаран” сувиллын талаар мэдээлсэн иргэн Д.Мөнхбат: Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлсний төлөө хохирсоор байна

“Энхсаран” сувиллын бодит нөхцөлийг олон нийтэд дамжуулж, "шүгэл үлээж" байсан иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаарх мэдээлэл бий.Тэрбээр, БНСУ-аас коронавирусийн халдваргүй ирсэн ч, "Энхсаран" сувилалд тусгаарлагдах үедээ халдвар авсан тухайгаа мэдэгдэж байсан билээ. Улмаар олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээнд түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхгүй байгаа учраас тусгаарлалтын байранд эрсдэлтэй нөхцөл үүссэн талаар та мэдээлж байсан. Үүний дараа таныг Зөрчлийн тухай хуулиар торгоод зогсохгүй эрүүгийн хэрэг үүсгэжээ. Одоо хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Зөрчлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх дээр байгаа. Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Засаг даргын II хэлтсээс саяхан шалгасан, хэргийн материалтай танилцаад шүүх рүү шилжих гэж байгаа. Ерөнхийдөө эх орондоо өнгөрсөн аравдугаар сард ирээд тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гараад эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарснаас хойш одоог хүртэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж байна. Ингээд хэрэг маань цагдаагаас шүүх рүү шилжих гэж байна л даа. Коронагийн нөхцөл байдлын талаар үнэнийг хэлснийхээ төлөө өнөөдрийг хүртэл би цаг хугацаагаар хохирч байна. Одоо ажил хөдөлмөр эрхлэхээ ч болилоо. Намайг хоёр хэрэгт буруутгаж цагдаа сэргийлэхээс дуудаад байгаа. Цаг хугацаа, сэтгэл санаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ өнөөдөр би хохирсоор л байна. Өнгөрсөн жил намайг эмнэлгээс гараагүй, өвчин ч эдгэж амжаагүй байхад цагдаа нар “мэдүүлэг авна” гэж залгаад байж суулгадаггүй байсан. Одоог хүртэл энэ байдал хэвээр. Ерөөс миний мэдээлэл хийсэн зорилго маш энгийн байсан шүү дээ. Монгол Улсын иргэн мэдээлэх эрхтэй, мэдэх эрхтэй энэ хүрээнд шударга шүүмжлэлээр асуудлыг дэлгэж тавьсан. Үүссэн асуудлыг цөмөөрөө засацгаая гэдэг үүднээс хандсан ч ажил хийх боломж олгохгүй, цагдаа шүүхээс байнга дуудаад л улам дарамталж шахаж байна л даа.

-Зөрчлийн хуулиар торгож, эрүүгийн хуулиар яллагдагчаар татаж байгаа шалтгааныг цагдаа, шүүхийнхэн танд тодруулж тайлбарласан уу?

-Халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, ард иргэдийг өдөөн турхирсан гэдэг зүйл ангиар намайг буруутгасан. Үнэндээ ийм зүйл огт болоогүй. Манай улсад дээрх зүйл ангиар ял авсан нэг ч хүн байхгүй гэдгийг өмгөөлөгч маань хэлсэн. Тархах нөхцөл бүрдүүлсэн гэдэг нь ойлгомжгүй. Би тухайн тусгаарлалтын байранд эрүүл ирсэн байтал яагаад өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн болчихов. Зөвхөн нэг талын эх сурвалжийн мэдүүлэг төдийгөөр хүнд ял оноож, яллагдагчаар татах нь шударга ёс мөн үү гэж асуумаар байна. Хүнийг гэм хийсэн эсэхийг нотлохын тулд юуг буруу, юуг зөв гэдгийг тодорхойлох ёстой. Хэний шалгуур шүүлтээр буруу зөвийг тодорхойлж байна гэдгийг маш сайн судалж байж шүүхийн шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Жишээ нь, миний эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг аваад үзвэл, хэт нэг талын эх сурвалж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, олон талын байр суурийг тусгаагүй. Бусад иргэний хувьд ч мөн адил. Үүний цаана үндсэн хууль гэж байгаа шүү дээ. Хууль бол хүний төлөө байна. Түүнээс биш хүнийг шийтгэхийн төлөө байхгүй. Хэрвээ гэм буруутай бол хариуцлагаа үүрнэ гэж байдаг болохоос “Би ажлаа хийж байна” гээд буруугүй хүнийг буруутан болгохыг шударга ёс гэхгүй. Тэднийг ажлаа хийж байна гэж үзэхгүй. Цагдаагийн байгууллага иргэнийг хамгаалах, хууль дүрмийг сахиулах үүрэгтэй болохоос иргэнийг дарамтлах биш шүү дээ.Энд ухамсар, ёс суртахууны асуудал айхавтар хөндөгдөж байна.

-Эрүүгийн хуулийн15.6.1 дэх хэсэгт заасан, халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр таниас гадна 7-8 хүнийг яллагдагчаар татсан тухай өмгөөлөгч тань хэлжээ. Үүнийг тодруулбал?

-Ард иргэдийг өдөөн турхирсан, халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн хэргээр буруутгагдаж байгаа иргэдийг бүгдийг нь хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхийн өндөр настай төрийн албан хаагч эмэгтэй, нэг ламыг дээрх зүйл заалтын хүрээнд шалгаж байгаа юм билээ. Тэр лам хөөрхий юу ч мэдэхгүй л явж байгаа шүү дээ. Мэдээж шүүх, прокурор, цагдаагийнхан хийх ёстой ажлаа хийж байна гэж ярих болов уу.

-Таныг эмнэлэгт байхад цагдаа нар ээжээс тань мэдүүлэг авсан талаар твиттер хуудастаа бичсэн байсан?

-Аав, ээж хоёр маань хөдөө орон нутагт байдаг л даа. Би эх орондоо ирээд тэдэнтэйгээ одоо хүртэл уулзаагүй явж байна. Монголдоо ирээд монгол дотроо ч уулзаж чадахгүй байна шүү дээ. Хүүгээ ч хараагүй, уулзаж ч амжаагүй байхад хөл муутай ээжийн минь тэр холоос “Цагдаагийн газар ирж мэдүүлэг өг” гэж дуудсан байгаа юм. Хэргийн материалтай танилцах үеэр ээжийнхээ өгсөн мэдүүлгийг харсан. Учир зүгийг нь тайлбарлахгүйгээр “Мөнхбаттай холбоотой цагдаагийн газраас ярьж байна, ирж мэдүүлэг өг” гээд л... Энэ чинь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үйл явдал, би тэр үед эмнэлэгт хэвтэж байсан юм. Ингэж хүнийг сэтгэл зүй, мөнгө санхүүгээр нь хохироох ямар шаардлага байдгийг нь ойлгохгүй байна. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нөгөөдөр мэс засалд орох гээд эмнэлэгт оочерлоод зогсож байна л даа. Надтай адилхан ирээдүйд хохирох олон хүн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бусад хүмүүс битгий ингэж хохироосой гэсэн үүднээс өөрт тохиолдсон бүхнээ хэллээ. Би "өнөөдөр хэн нэгнийг, эсвэл Энхсаран" сувиллыг нэр цохож буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь тогтолцоо систем, хүн хүнтэй хандаж байгаа харилцаа, төр нь иргэндээ хандаж байгаа хандлага, эргээд иргэн төрд хандаж байгаа хандлага энэ бүхнийг их бага хэмжээнд өөрт тохиолдсон зүйлээр жишээ болгоод хэцүү байгаа кейсүүдийг хувцаалцаад явъя гэж байгаа юм.

-Зөрчлийн тухай хуулиар таныг 500 мянган төгрөгөөр торгосон байна. Чухам ямар үндэслэлээр ингэж торгох болсныг албаныхан тайлбарласан уу?

-Ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан гэх үндэслэл байсан. Би үнтэй санал нийлэхгүй байна. Хэн ч хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэл хүлээхгүй. Би ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараагаагүй. Хэрэв ингэж төөрөгдсөн хүн байгаа бол хувьдаа санал гомдлыг нь хүлээж авахад бэлэн байна. Хоёрдугаарт, миний ярьсан зүйлээс болж төөрч хохирсон хүнийг би олж хараагүй. Тиймээс энэ шийтгэлийг хувьдаа үндэслэлгүй гэж үзсэн учраас өргөдөл гомдлоо гаргаж өгсөн. Асуудал байгааг хэлсний төлөө, дуугүй суугаагүйнхээ төлөө хоёр хуулийн тогтоолоор буруутгагдлаа. Энэ өвчнийг хохирол багатай давъя хэмээн бодож, сэтгэл гаргасан удирдлагыг харсангүй. Тэд энэ өвчнийг “Бид вирусийг давж байна, бид сайн байна” гэж өөрсдийгөө магтуулах хэрэгсэл болгож байгаад харамсаж байна. Ингээд дунд нь эмч, цагдаа, иргэн гурав л хохирч байгаа даа. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн нэг хүнд тохиолдсон асуудал биш. Хэрвээ үүнийг цэгцлэхгүй бол үргэлж давтагдсаар л байх болно. Зарим нэгэнд нь үйлчлээд, заримд нь үйлчилдэггүй байхыг дүрэм журам, хууль гэж нэрлэхгүй байх. Ковидын энэ үед зарим дарга нар дүрэм журам байтугай л юм зөрчлөө. Тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Тэгсэн мөртлөө энгийн ард нь хохироод явж байдаг.

-Тухайн үед тусгаарлах байрны нөхцөл, халдвар хамгааллын дэглэм ямар байсан юм бэ. Яг бодит байдлыг харсан хүний хувьд хэлбэл?

-Тэр үед түр тусгаарлах журмыг ЭМЯ-аас баталж өгсөн ч энэ нь уялдаа холбоогүй байсан. Тухайн журам нь арга хэмжээний түвшний зохион байгуулалтгүй, арга ядсан хаалт бөглөсөн зүйл ангитай тогтоол байсан. Өвчин илэрвэл ингэнэ, энэ хооронд эмч, мэргэжилтнүүд ийм, ийм зүйлийг хийсэн байх ёстой гэдэг нь ойлгомжгүй. Иргэн гадаадаас ирвэл 21 хоног өрөөнд нь байлгана гэснийг нь ойлгосон. Хэрэв асуудал үүсвэл иргэн рүү, энгийн ажилчид руу бурууг чихдэг. "Энхсаран" сувилал хариуцлага алдсан гэдэг нь тухайн сувиллын буруу биш. Хамгийн гол нь "Энхсаран" сувиллыг ажиллах нөхцөлөөр хангасан дүрэм журам баталж өгөөгүй холбогдох дарга нь буруутай. Одоо даргатай хариуцлага тооцдог тогтолцоо руу ормоор байна. Дэлхийн бусад орнуудыг харахад хэн ч энгийн иргэнтэй, эсвэл жирийн ажилчинтай хариуцлага тооцдоггүй. Яагаад гэвэл тэр хүнийг удирддаг чиглүүлэгч буруутай байдаг учраас хариуцлага тооцдог. Тийм учраас дарга нар илүү хариуцлагатай байдаг юм. Үүнийг дагаад албан хаагч, иргэд ч хариуцлагыг ухамсарладаг.

-Олон өрөөгөөр маскгүй сэлгүүцсэн бичлэгт үндэслэн танд хэрэг нээсэн гэх мэдээлэл бий. Тухайн бичлэгийг нь үзсэн үү?

-Тусгаарлалтын 21 хоног дууссаны дараа бид нар гаръя гэсэн хүсэлт тавьж нэг давхарт буусан. Өөрөөр хэлбэл, тусгаарлалтын хугацаа дуусаад 22 хоног боллоо, бид эндээс гаръя гэсэн. Түүнээс биш тусгаарлалтын 21 хоног дотроо шөнө орой гарч бусад хүмүүсийн өрөөнд орж танхайрсан үйлдэл огт байхгүй. Үүнийг зуун хувь нотолно. Хэн ч өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг хүсэхгүй, 21 хоногтоо чимээгүй байж байгаад л гарахыг бодно шүү дээ. Ер нь анхнаасаа л биднийг гаднаас вирус ирчихлээ гэж харж байсан. Биднийг анх Монголика гэх сувилалд оруулахдаа нэг өрөөнд 5-9 хүн оруулсан. Гэтэл ЭМЯ-ны сайдын тушаал дээр “21 хоногийн турш нэг өрөөнд нэг иргэнийг, эсвэл нэг гэр бүл, асран хамгаалагчийг оруулна” гэсэн журам бий. Гэвч огт танихгүй, хаанаас ирсэн нь ч мэдэгдэхгүй таван хүнийг нэг өрөөнд бөөгнүүлсэн. Улмаар журмынхаа дагуу тусгаарлах хүсэлт тавихад “ХӨСҮТ-рүүгээ явахгүй юу” гэж биднийг дарамталсан. Бид аргагүй байдалд л байсан. Ингээд та нарыг "Энхсаран" сувилалд очуулна, тэнд ХӨСҮТ-өөс эдгээд гарсан хүмүүсийг гаргадаг. Өмнө нь өвчтэй хүмүүс байсан газар гэж дайрч сүрдүүлсээр Энхсаран руу явуулсан. Түүнчлэн гадаадаас ирсэн хэдэн ялтангууд шиг л байсан.

-Энэхүү нөхцөл байдал хэзээ хууль шүүхээр эцэслэгдэж дуусна гэж харж байна?

-Аль нэгдүгээр сард гомдол өргөдлөө гаргаад өгсөн Зөрчлийн хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Уг нь Зөрчлийн хэрэг хамгийн хурдан шийдэгддэг гэсэн. Гэтэл дөрвөн сар өнгөрчихжээ. Одоо нөгөө эрүүгийн хэрэг нь дөнгөж шүүх рүүгээ шилжих гээд үйл ажиллагаа дахиад явж байна. Би залуу хүн, гадаадад бакалавр, магистраа хамгаалаад ирсэн. Цаашид гадаад руу доктороор сурах зорилготой нислэг хөөцөлдөөд явах гэтэл яллагдагч болоод визэнд хувийн мэдээлэл орчихвол тэтгэлгээр сурах ч боломжгүй болно. Нэг хүний ирээдүй, амь амьдралыг хаан боогдуулж орхигдуулж байна. Энэ үйл ажиллагаа нь хэзээ дуусахыг үнэхээр тааварлашгүй. Шүүх цагдаагийн асуудал нь хэзээ дуусах талаар баримжаа үнэхээр алга. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохироод нөгөөдөр мэс засалд орох гээд оочероо хүлээгээд байж байна.

Эх сурвалж: dnn.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419