НОК: Хүүхдийн баяр тэмдэглэхгүй, арга хэмжээ зохион байгуулахгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,
Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнд даалгасан байна.
Эх сурвалж:www.polit.mn