Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 477 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 448 нь Улаанбаатар хотод, орон нутагт 25 , эмнэлгээс шалтгаалах халдвар 4 байна.
Орон нутагт: Орхон 7, Завхан 1, Говь-Алтай 4, Төв 5, Сүхбаатар 7, Архангай 1 тохиолдол байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 45936 боллоо.
Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 179 болж байна.
- 41 настай эрэгтэй
- 64 настай эрэгтэй
- 74 настай эмэгтэй
- 90 настай эрэгтэй
- 79 настай эрэгтэй
- 47 настай эмэгтэй
- 71 настай эмэгтэй
- 81 настай эмэгтэй
- 52 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 34230 болов.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.11-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.11-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 10, 2021