Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай болсон, АНУ-ын зүгээс БНХАУ Шинжаан Уйгарын үндэсний цөөнхийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан Хятад, Европын Холбооны харилцааг шүүмжилж байгаа зэргийг тодотгож хэлэв. Хэд, хэдэн улс орон шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд БНХАУ-тай хэрхэн харилцахаа тодорхойлж байна.
Дэлхийн эдийн засгийн тайлангаас харахад цар тахлаас үүдэн томоохон эдийн засагтай олон орон бүсээ чангалж байгаа боловч Хятадын эдийн засаг хөгжсөөр байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын засгийн газраас гаргасан хэт их гангийн эрчим хүчийг шийдвэрлэж, аж үйлдвэрийн татаасыг бууруулах замаар дижитал, хөдөө аж ахуйн зах зээлийн бүрдүүлж, цар тахлын улмаас уналтад орсон ч эргээд хурдацтай сэргэж байгаа эдийн засагтаа тулгарч байгаа шинэ сорилтуудыг шийдвэрлэхийн тулд “илүү, хүчтэй” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж амласан ч энэ амлалтаа биелүүлэхийн тулд өчүүхэн хүчин чармайлт гаргаж байна гэж Европын холбооны зүгээс шүүмжилжээ.
Эх сурвалж: A24 news agency