Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

Манай улсын хүн амын сэтгэцийн эрүүл мэнд СЭХЭЭНД байна. Учир нь Монгол улсын гурван хүн тутмын нэг нь "Сэтгэцийн эмгэг"-тэй гэж СЭМҮТ, ДЭМБ судалж гаргажээ. 

Танай офиссын өрөөнд хэдэн хүн суудаг вэ? Эсвэл таны гэр бүл хэдэн гишүүнтэй вэ? Ингээд бодохоор бидний хэн маань ч сэтгэлзүйн асуудалтай байх боломжтой харагдаж байна. Манай ажлын өрөөнд гурван бүсгүй яг одоо сууж байна. Бидний хэн нь сэтгэцийн эмгэгтэй юм бол гэдэг асуулттай л тулгарч сууна даа. 

Нийт хүн амыг дотор нь гурав хуваадаг. Эрүүл сэтгэцтэй, сэтгэцийн тул­гамдсан асуудалтай, сэт­гэцийн эмгэгтэй хүмүүс гэж. 

Гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, архидалт, хардалт, хүүхдийн буруу хүмүүжил зэрэг олон хүчин зүйлсээс болж хүн хоорондын болон хүний дотоод будлиан, бухимдал, стресс, тайван биш байдал, сэтгэл зовох зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтүүд үүсэх нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал аж. 

Нэр томьёонд бие махбодийн хувьд эрүүл өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэмд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэж үздэг байна. Энэ тодорхойлолтод та багтаж байна уу? 

Эсвэл нэг л бүтэлгүйтээд, тавгүйтээд, учраа олж өгөхгүй, бусадтай нийцэж зохицохгүй, хэнд хэлж, хаана очихоо ч мэдэхгүй, ганцаардсан ч юм шиг, бусад бүх хүмүүс мундаг чи ганцаараа л бүтэлгүй  амьтан мэт мэдрэмжийг мэдэрч амьдраад байна уу? Энэ хоёр асуултаас бүх зүйл эхлэх аж. 

Бидний хамгийн том алдаа бол сэтгэлзүйн асуудалтай гэдгээ мэддэг ч түүнийг эмчлэх ёстой гэж ухамсарладаггүй, сэтгэлзүйн асуудлаа өөрөө ч хүлээн зөвшөөрөхөөс ичдэг, айдаг явдал юм. 

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 30% нь сэтгэцийн эмгэгтэй болох магадлал өндөр байдаг байхад үлдсэн 70% нь хэвийн байдалдаа ордог байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага / ДЭМБ / - ын нэгэн судалгаанд дэлхийд нийт өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60% нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчнүүдийн 85,7% нь сэтгэцээсээ болж өвдсөн гэжээ.

Ийм учраас л бид сэтгэлээ чагнах хэрэгтэй, шаардлагатай бол эмчлэх хэрэгтэй юм байна. Таны сэтгэлийн эмч нь сэтгэлзүйч бас та өөрөө юм.

Сэтгэл бол эрхтэн. Хоолой тань өвдөхөд эмч дээр очдог шиг л "сэтгэл" -дээ хандах ёстой.

Аль 1900 оноос өнөөг хүртэл лам нарын ард иргэдийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхэнд ойр байсаар ирсэн учир нь магадгүй бидний сэтгэлзүйчид тэд байжээ. Гэхдээ орчин үед бүх зүйл өөрчлөгдсөн. Таны сэтгэлзүйн асуудлыг түр биш бүр эдгээгчид нь сэтгэлзүйчид мөн сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар юм. 

Сэтгэл зүйч, сэтгэл засалч бол номлогч, сургагч, заагч багш, сайн найз чинь бол бүр ч биш. Мөн, таны амьдралд шийдвэр гаргагч биш юм. Тиймээс танд “тэг ингэ” гэж заах эрхгүй. Зөвхөн танд толь тусгаж таныг өөрөөр чинь өөрт байгаа асуудлыг гаргуулах, дүн шинжилгээ хийх, тэдгээр асуудлыг хэрхэн даван туулах аргуудыг гаргахад тань туслах, дэмжих юм гэж сэтгэлзүйч хэлжээ. Сэтгэлзүйчтэй ярилцсан ярилцлагынхаа нэг асуултыг энэ хэсэгт оруулахыг хүслээ.

Судалгаа, ажиглалтаас харахад өндөр амжилтанд хүрсэн хүмүүс сэтгэл зүйн хувьд ямар нийтлэг давуу талтай байдаг бол?

Амжилттай амьдарч байгаа хүмүүстэй харилцахад үнэхээр таатай. Тэд хувь хүн гэдэг утгаараа өөр өөр ертөнц, хатуу, уян хатан, муухай ааштай, эелдэг гээд л янз бүр байх боловч яах аргагүй нийтлэг шинжүүд бий. Тэд бүгд сэтгэл зүйн хувьд хүчтэй, зорилгодоо үнэнч, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй, ямар ч бэрхшээлээс шантралгүй тэмцэгчид байдаг. Чөлөөтэй сэтгэдэг, аливаа зүйлээс айдаггүй, ямар ч асуудал байсан шийдэх эр зоригтой байдаг нь харагддаг. Манайд хүртэл ирэхээс айдаггүй./инээв/

Сэтгэлзүйчид хандах нь ичгэвтэр хэрэг огт биш бөгөөд өөртөө, гэр бүлдээ хайртай. Нийгэм дэх өөрийн байр сууриа хадгалж улмаар нэмэгдүүлэх хүсэл, чадвартай хувь хүний ухамсарт үйлдэл аж. 

Та дараах тохиолдлуудад сэтгэлзүйчид очих ёстой юм байна,

Түгшүүр, айдас, сэтгэцийн гэмтэл (trauma), сэтгэцийн гэмтэлийн дараах стресст эмгэг (post traumatic stress disorder), сэтгэл гутрал, амиа хорлолт, хагацал/уй гашуу, хувь хүний стресс, хүчирхийлэл (гэр бүлийн, хосуудын, гудамж талбайн гэх мэт). Мөн, гэртээ ахмад настай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асран халамжилдаг бол түүнээс үүдсэн стресс гэх мэт хүний амьдралд тохиох бүхий л асуудлуудын үед хандаж болно. Мөн харилцаанд үүссэн бэрхшээлийн үед та сэтгэл зүйчид хандаж болно. Үүнд хосын, гэр бүлийн, хүүхэд, найз нөхөд, ажлын гэх мэт. Мөн, ажлын байран дахь зөрчил, ажлын гүйцэтгэл, ажлын стресс гэх асуудлуудаар сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хандаж болно гэжээ.

Эдгээрээс гадна сэтгэцийн эмгэгийн шинжтэй жишээлбэл, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралын эмгэг, шизофрен гэх мэт сэтгэцийн эмгэгтэй бол сэтгэцийн эмчид эсвэл нарийн мэргэшсэн, олон жилийн туршлагатай сэтгэл засалчтай уулзах хэрэгтэй байдаг байна. 

Сэтгэлзүйн тал дээр бидний гаргадаг нийтлэг алдаа,

Ганцаардах, сэтгэл хоосрох, өөртөө итгэлгүй байх, гутранги болох, айдаст автах, уур уцаартай болох, нойргүйдэх, дуу чимээ чийртэ санагдах, бусадтай үр дүнтэй харицаж чадахаа байх, амиа хорлох тухай бодож эхлэх зэрэг сэтгэлзүй, сэтгэцийн асуудлын ноцтой шинж тэмдгийг үл тоох, өөрөө намжаах гэж хичээх, тайвшуурлах эм бэлдмэл дур мэдэн хэрэглэх, найз нөхөд, бусдын үгэнд автах гэх мэт хандлага, үйлдлүүд нь асуудлыг улам бүр хүндрүүлдэг байна. Та битгий эдгээр алдааг давтаарай.

Сэтгэлзүйн хувьд эрүүл амьдрах зарим зарчмууд,

Өглөө бүхэн зорилготой сэр, төлөвлөгөөтэй ажилла, чамд тохиолдсон уйтгар гуниг, баяр жаргалыг хуваалцах үнэнч найзтай бол, ажлын ачааллаа тэнцүүл, хүчирхийллийг бүү тэвч, харилцааны урлагт суралц, стресс ядаргаагаа тайлж дуулж бүжиглэ, хөгжилд, хобби дуртай зүйлтэй бол, спортоор хичээллэ, ууланд алх, хүүхэд хүмүүжүүлэх, өсгөхдөө бусдын тусламж ав, санхүүгээ удирдах арга барилд суралц, амьсгалын дасгал хийж хэвш, өөрийн болон бусдын хийсэн бүтээсэнд сэтгэл хангалуун талархаж сур, муу зуршил, муу үлгэрлэлтэй нөхдөөс хол бай, өөртөөгэй ярилцаж, өөртөөгөө ярилц, өөрийгөө үнэл, хүндэл... гэх мэтээр үргэлжлэх бөгөөд сэтгэлзүйч, сэтгэцийн эмчийн тусламжийг авахаас хэзээ ч бүү татгалзаарай. 

Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр, цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж, асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлээ үргэлж хяна, барь. Баяр гунигийг тэнцүүл. 

Сэтгэл нь огторгуй адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүй ч таны цаг мөч бүрийн үнэ цэнэ, аз жаргалын эзэн мэт оршдог.

Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Батцэцэг

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419