Өнгөрсөн шөнө УИХ-ын гишүүн А. Адъяасүрэнгийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгджээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд улс төрийн тэмцэл эхлүүлж өлсгөлөн зарлаад 5 хонолоо. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн эрүүл мэндийн суурь үзүүлэлтүүд өнгөрсөн шөнө улам муудсан учраас эмчийн заалтаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ эхлүүлэв. Бусад гишүүн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин