Энэ амралтын өдрүүдээр дараах цэгүүдэд нөөцийн махны худалдаа болно
Хүн амын хүнсний хангамжид махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн махны худалдааг энэ сарын 8-наас 9-нд 10:00 цагаас эхлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 4 байршилд зохион байгуулах аж.
Үүнд, "Булган мах маркет", "Баатрууд тэнгэр", "Дархан меат фүүдс" компаниуд үйлдвэрт бэлтгэсэн хонины махыг гулуузаар худалдан борлуулах юм.
5 дугаар сарын 8-нд:
-11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна талбайд,
-19 дүгээр хороо, Хандгайтын зуслан, "Хүслэн" дэлгүүрийн гадна талбайд,
5 дугаар сарын 9-нд:
-3 дугаар хороо, "Саруул" захын гадна талбайд,
-18 дугаар хороо, "Бэлх" захын гадна талбайд тус тус нөөцийн мах худалдах бөгөөд 1 кг махны үнэ 6700 төгрөг байна.