ЭМЯ: Коронавирусийн 737 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт тохиолдол 737 бүртгэгдлээ.
Эдгээрийн 681 нь Улаанбаатар хотод, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 43201 боллоо.
Мөн 11 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 153 болж байна.
- 60 настай эрэгтэй
- 74 настай эмэгтэй
- 45 настай эрэгтэй
- 62 настай эрэгтэй
- 54 настай эрэгтэй
- 56 настай эрэгтэй
- 81 настай эмэгтэй
- 46 настай эмэгтэй
- 51 настай эмэгтэй
- 47 настай эрэгтэй
- 67 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1291 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 28533 болов.
Биеийн байдал маш хүнд 125 хүн байна
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.07-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.07-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 6, 2021