Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж буй Д,Ц амин дэмийн тунг ХЭТРҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Иргэдийн дунд коронавирусийн халдвар аваагүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор C, D витамин хэрэглэж болох уу? гэдэг асуулт багагүй гарч байна. Тэгвэл энэ асуултад ХӨСҮТ-өөс дараах хариултыг өглөө.
Болно. Гэвч хэрэглэж буй амин дэмийн тунг хэтрүүлж болохгүйг анхаараарай. Урьдчилан сэргийлэх зорилгоор Д амин дэмийн 500, 800, 1000 нэгжүүдийн алийг нь ч хэрэглэж болно. Харин С амин дэмийг өдөрт 1000 нэгжээс хэтрүүлэлгүй хэрэглэхийг зөвлөж байна. Хэтрүүлэн хэрэглэвээс цээж хорсох, ходоод цочрох шинж тэмдэгүүд илэрч болзошгүй. Мөн та байгалийн С амин дэм агуулсан аньс, чацаргана нэрс зэргийг халуун бүлээнээр ууж амин дэмээ авах боломжтой.