Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 940 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 828 нь Улаанбаатар хотод, орон нутагт 104, эмнэлгээс шалтгаалах халдвар 8 байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 42464 боллоо.
Мөн 12 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 142 болж байна.
- 40 настай эмэгтэй
- 78 настай эрэгтэй
- 83 настай эрэгтэй
- 95 настай эмэгтэй
- 58 настай эрэгтэй
- 58 настай эмэгтэй
- 74 настай эмэгтэй
- 70 настай эмэгтэй
- 74 настай эмэгтэй
- 94 настай эмэгтэй
- 41 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 27242 болов.
Биеийн байдал маш хүнд 124 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.06-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.06-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 5, 2021