Тулай өвчний үед бөөрөнд чулуу үүсдэг
Тулай нь биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг. Тулайн үений үрэвсэл дөрвөн үе шатаар явагддаг байна.
•Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
•Тулайн хурц артрит.
•Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе
•Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.
Оношлогоо
Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөхөд шээсний хүчил ихэссэн байна. Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ. Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны хэлбэр алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.
Цаашид гарах эрсдэл
Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.
Өвчний шалтгаан
-Хооллолтын хямралаас болдог байна. Үүнд, дотор мах, дотор махны шөл, хэт их өөх тостой хонь адууны мах, халуун ногоо, сонгино сармис хэтрүүлэн хэрэглэх.
-Наранд халах
-Хөлөрсний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших
-Бэртэж гэмтэх
-Удаан алхах, гүйх, бариу гутал өмсөх
-Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх
-Шижин өвчнөөр өвдөх
-Удамшлын урьдчилсан хүчин зүйл
-Артерийн даралт ихсэх өвчин
Шинж тэмдэг
-Өвчний эхэн үед хөлийн үе хавдаж, улайдаг байна. Хавдар дээр дарж үзэхэд халуун төөнөдөг аж. Мөн хавдар дээр нь хөх толбо гарна.
-Үе мөч өвдөж, загатнадаг. .Ялангуяа хөлийн эрхий хуруу хавдаж улайдаг байна.
-Хөлийн үе мөчөөр хүчтэй өвдөнө. Өвдөлт нь шөнө намжих ч үүрээр ихэсдэг аж. Энэ үед хөлний үенд хүрэх, шүргэх, доргих төдийд өвдөлт нэмэгддэг байна.
-Өвдөлтийн үед хөдөлгөөн эрс хязгаарлагдана.
-Шээс нь өтгөн шар өнгөтэй, эхүүн үнэртэй байх аж.
-Хэл улаан өнгөтэй байх ба зузаан шар өнгөр тогтдог байна.
-Өвчин сэдрэлтийн үедээ голдуу хөлийн эрхий хурууны үеэр өвдөх бөгөөд хавдаж улайн, арьс нь гуужна. Энэ шинжүүд илрээд удвал өвчтөн хэвтэрт орж хөдөлж чадахгүй болдог аж. Энэ үед орны цагаан хэрэглэлд хүрэх, шүргэх төдийд өвдөлт эрс мэдэгддэг байна.
Өвчнөөс яаж сэргийлэх вэ
-Тулай өвчний үед шингэний хэрэглээ хангалттай байх ёстой. Яг энэ үед 3-4 литр ус уух хэрэгтэй. Удаан хугацаанд хадгалах боломж олгодог консервлогч агуулсан ундаа, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин шүлтлэг рашаан, компот, цай, байхуу цай ууж болно. Үүнтэй зэрэгцэн давсны хэрэглээг эрс багасгах ёстой.
-Тулай өвчний үед хоолны дэглэмийг сахихтай зэрэгцэн өдөр өнжөөд дан сүү, ногоо, алим, лууван зэргийг хэрэглэж, мах болон хүнд хоолыг хязгаарлах ёстой. Энэ өвчний үед хоолны дэглэм барих нь хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг аж.
Өвчний үед хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн
-Ногооны шөл, төмсний шөл
-Тахиа, туулайн мах
-Наймаалж, сам хорхой
-Өөх тослог багатай загасыг 160-170 гр-аар долоо хоногт гурван удаа
-Сүүн бүтээгдэхүүн, аарц, монгол бяслаг
-Өндөг, долоо хоногт гурван ширхгээс хэтрэхгүй. Ямар ч аргаар боловсруулсан байж болно.
-Гурил, гоймон тохируулж хэрэглэх
-Байцаа, лууван, өргөст хэмх,
- Үзэм, мандаринаас бусад хатаасан жимс, зөгийн бал
-Хуш модны самар, наран цэцгийн үр
- Шоколадны орцгүй чихэр, жимсний чанамал, мармелад, пастил, зефир
-Ногоон цай, нимбэгний цай, чацарганын ханд, жимсний шинэ шахсан шүүс, цангис, алирсын шүүс
- Өргөст хэмхийн шүүсийг өдөрт нэг аягыг уух, эрдэсжилт багатай, шүлтлэг рашаан уух зэрэг нь цусан дахь пурины хэмжээг бууруулна.
-Ногоон өнгөтэй алим, апельсин. Тарвас, бөөрөлзгөнө, мандарин, усан үзэмнээс бусад бүх жимс
-Хар талх, цагаан талх
-Оливын тос, цөцгийн тос
Огт хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн
- Бага залуу малын мах, өтгөн царцаамаг маягийн шөл гаргадаг толгой, шийр гэх мэт
-Махны шөлөн дээр хийсэн сүмс, царцаамаг (истужин)
- Бэлэн хоол, бэлэн хоолны амтлагч орсон шөл, консерв
-Утсан мах
-Дотор мах, цувдай, тэдгээрээр хийсэн хоол
-Тослог ихтэй загасыг өвчин хурцадсан үед хориглоно. Давсалсан загас, шарсан загас, загасны консерв, загасны түрс
-Давсалсан, амталсан бяслаг буюу европ бяслаг (сийр)
-Халуун ногоо (лаврын навч, давсыг хэрэглэж болно)
-Мэдрэлийн системийг өдөөдөг өтгөн байхуу, өтгөн хар цай, кофе, какао
-Амьтны гаралтай өөх тос
- Гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн
- Кремтэй торт, шоколад
-Консервант агуулсан бүх төрлийн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл удаан хугацаанд хадгалах горимтой үйлдвэрлэсэн бүх төрлийн шүүс, консерв гэх мэт.
-Шошийн төрлийн бүтээгдэхүүн. Үүнд шош, вандуй, дүфү гэх мэт
-Усан үзэм, бөөрөлзгөнө, инжир, усан үзмээр хийсэн бүх төрлийн дарс, үзэм
-Согтууруулах ундаа
Бага хэмжээгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн
-Чанаж болгосон мах, чанаж болгосон загасны мах. Ингэхдээ тахианы мах байвал зүгээр. Эдгээрт пурин хангалттай их байдаг ч ханаагүй тослог хүчил агуулдаг. Харин эдгээр хүчил нь өөх тосны солилцоонд их чухал үүрэг гүйцэтгэдэг.
-Өнгийн байцаа, манжин, шпинат. Улаан лоолийг өдөрт 2-3 ширхгээс хэтрүүлж болохгүй
-Ногоон сонгино
-Цагаан мөөг, шампиньон
-Давсалж, эсвэл уксусанд дарсан бүтээгдэхүүн бага зэрэг
-Цөцгий, цөцгийн тос зэрэг болно.
Эх сурвалж: Himalaya doctor