21 тонн жинтэй Хятадын удирдлагагүй болсон пуужин дэлхийн хаана унах нь тодорхойгүй байна
Сансрын станцын "Tianhe" гэх хэсгийг "Long March-5B" цойлуураар хөөргөсөн ба цойлуурын их бие дэлхий рүү унаж байгааг мэдээллээ.
1990 оноос хойш 10 тонноос хүнд жинтэй биет дэлхийн тойрог замд удирдлагагүйгээр нэвтэрч байгаагүй аж.
21 тонн жинтэй тус пуужин дэлхийн агаар мандалд шатаж дуусалгүй үлдэж газарт унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй аж.
30 метр өндөртэй, 21 тонн жинтэй "Long March 5B" цойлуур дөрөвдүгээр сарын 29-нд Хятадын Хайнань мужийн Венчанаас хөөрсөн ба удирдлагаа алдан, дэлхийг тойрон эргэж байна.
Өнгөрсөн удаа "Long March 5B" цойлуурын их бие Кот Д'Ивуар улсын нутаг дэвсгэрт унахдаа хэд хэдэн барилгад гэмтэл учруулсан бөгөөд азаар хүн бэртээгүй.
АНУ-ын цэргийн хүчин цойлуурын маршрутыг хянаж байгаа бөгөөд одоогоор 300 км-ын өндөрт 27.600 км/ц хурдтайгаар дэлхийг 90 минут тутамд бүтэн тойрч байна.
Биетийн хурд улам нэмэгдэж агаар мандалт ойртон, доошилсоор байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа ба хүн ам суурьшсан бүсэд унавал их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй юм. Биетийн хурднаас харахад энэ сарын 10-нд дэлхий дээр унах магадлалтай бөгөөд Нью Йорк, Бээжин, Мадрид, Веллингтоны дээгүүр өнгөрч байгаа нь санаа зовоож байна.
1990 оноос хойш 10 тонноос хүнд жинтэй биет дэлхийн тойрог замд удирдлагагүйгээр нэвтэрч байгаагүй аж.