Манай улсын харьяат хоёр иргэн БНХАУ-ын иргэнийг хууль бусаар хил давуулсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Тодруулбал, Өмнөговь аймаг дахь хилийн 0166 дугаар ангийн хариуцсан ... дугаар тэмдэгтээр дөрөвдүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 2-3 хүн БНХАУ руу нууцаар явсан мөр байхыг хилийн манааныхан олсон байна.
Үүнтэй холбоотойгоор хилийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Мөнхбатыг ажлаас нь чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Мөн тухайн хоёр хүнийг маргааш нь олж саатуулан шалгаж буй аж.