48:24
Хатуу хөл хорио нь Монгол дахь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна
Хөл хорионы улмаас ажил орлого нь зогсож ядуурлын түвшин улам өсөж байна хэмээн монголчууд ярьж байна. Ковидын тархалтыг хумих зорилгоор 4-р сарын 10-наас хойш Улаанбаатарт тавьсан 14 хоногийн хөл хориог тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасанд бухимдсан иргэд олон байна.
Учир нь худалдан авалт, борлуулалт нь зогссон аж ахуйн нэгжүүд болон амьжиргааны түвшин доогуур иргэдэд хөл хорио нь хүндээр тусч байгаа юм. Коронагийн халдвар авсан хүмүүсийн тоо 37.285 тохиолдол болж, нас барагчдын тоо 115-д хүрсэн нь 4 сая хүрэхгүй хүн амтай улсад ноцтой үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: A24 News Agency