Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 895 нь Улаанбаатар хотод, орон нутагт 103, зөөвөрлөгдсөн 16, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.
Зөөвөрлөгдсөн тохиолдлыг авч үзвэл дөрөвдүгээр сарын 16-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдээс илэрсэн.
Харин орон нутагт: Дархан 14, Орхон 21, Хөвсгөл 1, Завхан 23, Ховд 3, Төв 10, Сэлэнгэ 4, Говьсүмбэр 4, Сүхбаатар 2, Говь-Алтайд 13 тохиолдол бүртгэгдлээ.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 40396 боллоо.
Мөн долоон иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 126 болж байна.
- 83 настай эмэгтэй
- 80 настай эрэгтэй
- 69 настай эмэгтэй
- 57 настай эрэгтэй
- 66 настай эрэгтэй
- 80 настай эмэгтэй
- 71 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
Мөн коронавирусийн шалтгаан бусаар 70 настай эрэгтэй бөөрний архаг дутагдлаар нас барсан байна.
Сүүлийн 24 цагт 1401 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 24333 болов.
Биеийн байдал маш хүн 121 хүн байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.04-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.04-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 3, 2021