Гашуунсухайт боомтын жолоочоос халдвар илэрч, экспорт түр хугацаагаар зогсчээ
Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын жолоочоос коронавирусийн халдвар илэрчээ.
Тодруулбал, Гашуунсухайтад ажиллаж байсан нэг жолоочоос энэ сарын 29-ний өдөр "Ковид19"-ийн халдвар батлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор тус боомтыг түр хугацаагаар хаасан байна.
Мөн одоогоор гурван жолоочийг сэжигтэй гэж үзээд байгаа аж.