48:24
Иргэдэд ковидийн вакцин хийлгэх хэрэгцээ, сонирхол маш их байна
Улаанбаатарт байгаа вакцинжуулалтын төвүүд ачаалал ихтэй байгаа нь иргэдийн ковидын вакцин хийлгэх хүсэл маш их байгааг гэрчиллээ. Нийслэлд нийт 120 вакцинжуулалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 40 нь явуулын, өдөрт 60,000 орчим хүн вакцинд хамрагдаж байна.
Улсын хэмжээнд нийт 811,452 хүн вакцины эхний тунг авсан бөгөөд энэ нь вакцинжуулалтын зорилтын 39,3% -тай тэнцэж байна. Одоогоор 327,210 хүн хоёр дахь тунгаа хийсэн байна. Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотын нийт хүн амыг 2021 оны 5-р сарын 10-ны дотор вакцинжуулалтын 1-р тунд , 2021 оны 6-р сарын 10-ны дотор 2 тунд хамруулж дуусах зорилт тавин ажиллаж байна