Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд цаг авалгүй PCR шинжилгээнд хамрагдана.
Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд дараах цэгүүдэд PCR шинжилгээ авна.
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль.
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.
- Бямба гараг буюу тавдугаар сарын 1-нд:
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай
- Ням гараг буюу тавдугаар сарын 2-нд:
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.
Эх сурвалж: www.polit.mn