Нэгэн цагт Монголчуудын нэр зээлдсэн Дауны синдром
Өнөөдөр тавдугаар сарын 1. Олон тэмдэглэлт үйл явдлууд тохиож байгаа энэ өдрийг олон улсад мөн Дауны синдромын аюул заналыг сануулах өдөр болгон тэмдэглэдэг. Анх энэ өвчний эмгэг, шалтгааныг нээсэн Британийн эрдэмтэн өвчний илрэх шинж тэмдэгээр нь "зээлдсэн" нэр өгсөн цагаас ухвар мөчид зарим хүмүүсийн аманд доромжлол болж, Монголчуудын нэр хүндэд харшилж эхэлсэн билээ. Гэвч энэ доромжлол өнөө хэр мартагдаагүй байна. Тухайлбал Их Британийн Суиндоны Торын консерватив дарга Ник Мартин гэгч өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг "Монголчууд" хэмээн нэрийдэн “Тэд ер нь секс хийх чадвартай болов уу?” гэж тохуурхсанаар албан тушаалаа өгч байсан билээ.
Тэрээр Суиндоны хотын зөвлөлийн дарга Стивен Тейлорт хүргүүлсэн захидалдаа, "Хотын даргын албан тушаалаа ийм амархан өгөх болсондоо харамсаж байна. Би зохих ёсны шүүмжлэлийг анхаарч үзээд дахин уулчлал хүсэж байна" гэсэн байв. Хотын даргын өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд тэрээр ухаангүй тэнэг энэ үйлдэлдээ бүр сандарч ВВС телевизэд ярилцлага өгөхдөө уучлал гуйж байгаагаа дахин дахин илэрхийлэхийн хамт хар багаасаа ийм үг хэллэг хэлж сурсан (he "was brought up with") хэмээн өгүүлсэн байжээ.
Энэ мариалаг зузаан эр бол Ник Мартин
Их Британийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Scope” байгууллагын гүйцэтгэх захирал Ричард Хокс түүний энэ явдлыг уучилж өнгөрөөх боломжгүй", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг учир энэ бол тэднийг хэтэрхий доромжилсон явдал" мэдэгдсэн байлаа.
Гэтэл энэ явдал зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бус, улс үндэстэн, хүний гарал үүслийг дайруулан доромжилсон явдал. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүнээр ингэж тохуурхаж байгаа Их Британийн энэ дарга Ник Мартин мэтийн хүмүүс ажил, албан тушаалаа өгөх нь байтугай нийгэмд эзлэх байр сууриа олохгүй явсаар насыг барах мөчид ухаан сэхээтэй хүмүүс байхаас зайлахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие организмын чадварыг сонирхож байхын оронд тэд гахайн ферм байгуулаад сайн тарга хүч авсан гахай секс хийх чадвартай эсэхийг сонирхож байвал таарна. Цэмцгэр, цомбогор зантай Британчууд ер нь өнгөрсөн зууны эхэн үеэс "Дауны синдром" өвчтэй хүмүүсийг "Монгол өвчтэй" хэмээж ирсэн байдаг. Харин хуучны энэ хэллэгийг одоо Британид хэрэглэхээ больсон билээ.
Өрнөдийн шинжлэх ухаанд Дауны синдром өвчинд Монголизм гэх нэр оноосон түүхийг сөхье.
Энэ нь хүнд илүү 21 дэх хромсом байснаар илэрдэг өвчин юм. Анх Их Британийн эрдэмтэн Жон Лэндон Даун (John Langdon Down) 1866 онд уг өвчний оношийг тодорхойлсон бөгөөд Европ хүнд илрэх өвчний шинж тэмдгээр нь Монголизм гэж нэрлэжээ. Европ хүний царай нарийн зуйван хэлбэртэй, хөнхөр нүдтэй байдаг бол энэ өвчнөөр өвдсөнөөр өргөн шанаа, онигор нүдтэй, натгар товчин хамартай, хөл гар гээд бүхий л эд эрхтэн жижиг, хөгжил сул дорой байдаг байна.
Эдгээр шинжүүд нь Блуменбахын тодорхойлсноор анх монголоид төрхийн царай зүстэй (Down Syndrome Trisomy 21 (Mongolism) ойролцоо байсан тул доктор Даун энэ өвчнийг тийн нэрийдсэн байна. Саяхныг хүртэл монголизм гэдэг нэрийг албан ёсоор анагаах ухаанд хэрэглэж байгаад Монгол Улсын төлөөлөгчид болон гадаадын олон эрдэмтдийн шахалтаар уг нэршлийг халж 1965 оноос Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шийдвэрээр Дауны синдром нэрийг дангаар нь хэрэглэх болсон билээ.
Л.Отгонбат