Залуу, эрч хүчтэй байхад туслах 24 зөвлөгөө: Гэдсээ тат...
Залуу байх 24 зөвлөгөө:
-Уулаар алх. Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.
-Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.
-Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.
-Уухаа багасга. Согтууруулах ундаа өөрөө өндөр калори.
-Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй. Бахдан баярлаж сурХэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хүч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.
-Дэмий юманд баярлаж сур. Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.
-Найз нөхөд, ойр дотныхондоо цаг мөнгө гаргаж бай.
-Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.
-Битгий гомдолло. Ер нь юунд ч битгий гомдолло. Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан.
-Юунаас ч битгий ай. Үсрээд л үхнэ биз. Залуучууд хаана байна, тэнд бай. Нас намбаар ялгарах хэрэггүй. Орой гарах бол гар. Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал. (40-с дээш насныханд) Шөнө гоё бол битгий яаар. Дахин ийм шөнө олдоо ч уу.
-Өгөөмөр бай. Хариу харалгүй тусла. Тусалсан бол дор нь март.
-Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч.
-Хуйвалдаанд бүү итгэ. Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.
-Юмыг хурдан эхлэ. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа. Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана.
Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг.
-Жаахан тэнэг мэсэж бичихдээ бүү ич. Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль.
-Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.-
-Сайн хөдөл. Хүн хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг.
-Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инэмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.
-Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Инээдтэй. Ямар ч насанд гялалзаж болдог юм.