П.Анужин: С.Амарсайхан сайд аа, танд ямар эрдэмтэд автобусанд шахцалдаж явбал вирус, вактер үржихгүй гэж зөвлөөд байна вэ?
Чуулганаар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "С.Амарсайхан сайд аа, танд зөвлөөд байгаа эрдэмтдийн баг болох уу байна уу даа. Эрдэмтдийн багаа нэг танилцуулаач. Танд ямар эрдэмтэд автобусанд шахцалдаж явбал вирус вактер үржихгүй гэж зөвлөөд байна вэ? Дотоодод шинжилгээний төхөөрөмж хийчихээд байхад гадаадаас үр ашиггүй үнэ өртөг өндөртэйг авчирч PCR хийх зөвлөгөөг хэн танд өгөөд байна вэ?" гэсэн асуултад Шадар сайд С.Амарсайхан "Эрдэмтдийн багийг АШУИС-ийн захирал Н.Хүрэлбаатар ахалж байгаа. Өмнө ЭМЯ, Онцгой комиссын дэргэд тусдаа баг байсан бол нэтгэсэн" гэсэн мэдээллийг өглөө.