ЭМЯ: Коронавирусийн 1015 тохиолдол бүртгэгдэж, таван иргэн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 864 нь Улаанбаатар хотод, орон нутагт 149 , зөөвөрлөгдсөн 1, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.
Тодруулбал, Завхан 2, Архангай 2, Төв 36, Говьсүмбэр 1, Сэлэнгэ 4, Ховд 3, Говь-Алтай 33, Өвөрхангай 11, Дундговь 1 тохиолдол нэмэгдсэн.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 34026 болсон.
Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 102 боллоо. /
-55 настай эрэгтэй
-37 настай эрэгтэй
-89 настай эрэгтэй
-78 настай эмэгтэй
-89 настай эмэгтэй ковидын хүнд хэлбэрээр нас барлаа.
Мөн сүүлийн 24 цагт 686 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 18719 боллоо.
Өнөөдийн байдлаар 4768 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
Хөнгөн- 2632
Хүндэвтэр-1590
Хүнд- 437
Маш хүнд- 109 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.29-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.29-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 28, 2021