"Хөхүүл эх коронавирусийн эсрэг аль ч вакциныг тариулсан хүүхдээ хөхүүлж болно" гэв
Хөхүүл ээжүүд коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж болно гэдгийг ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ.
Мөн тэрбээр "Хөхүүл ээжүүд вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болох уу гэж их асуугаад байгаа. Үүнд хариулт өгье. Хөхүүл ээж аль ч вакциныг хийлгэсэн үргэлжлүүлээд хүүхдээ хөхүүлнэ.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчтэйгээ зөвлөлдөөд вакцин хийлгэх эсэхээ шийдээрэй гэсэн чиглэл өгч байсан. Сүүлийн үед АНУ болон бусад улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж судалгааны ажлууд хийгдсээр байгаа. Жишээлбэл, АстраЗенека, Файзер вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж үр дүнг нь судалж байна.
Жирэмсэн эмэгтэйд вакцин хийснээр эх болон урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй байгаа учраас зарим улс оронд вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа. Үүнтэй адил жирэмсэн эмэгтэй өөрөө хүсэж байвал вакцин хийлгэж болно. Гэхдээ эсрэг заалт байна уу, үгүй юу гэдгийг эмч үзэж байж шийднэ" гэсэн юм.