Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1171 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 1092 нь Улаанбаатар хотод, орон нутагт 72 , зөөвөрлөгдсөн 6, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.
Тодруулбал, Архангай-4 Булган-3, Сэлэнгэ-5, Төв-26, Ховд-2, Дорнод 4, Сүхбаатар 8, Хөвсгөл 1 тохиолдол нэмэгдсэн.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 33608 болсон.
Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 97 боллоо.
- 55 настай эрэгтэй
- 84 настай эрэгтэй
- 62 настай эрэгтэй
- 47 настай эрэгтэй
- 71 настай эрэгтэй
- 87 настай эрэгтэй
- 58 настай эмэгтэй
- 56 настай эрэгтэй
- 77 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа
Мөн сүүлийн 24 цагт 490 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 18033 боллоо.
Өнөөдийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
Хөнгөн- 2635
Хүндэвтэр- 1559
Хүнд- 406
Маш хүнд- 103 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.28-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.28-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 27, 2021