Эмч, эмнэлгийн ажилчид QR код шаардахгүй замын хөдөлгөөнд оролцоно
Хатуу хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын албан хаагчид QR кодоор зорчих боломжтой ч Эрүүл мэндийн салбарын ажилчид яаралтай үед автомашины тусгай зөвшөөрлөөр зорчих боломжгүй байгааг шүүмжлээд байсан юм.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төрөлжсөн мэргэшлийн төв, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудад хүргүүлсэн албан бичигт “Цагдаагийн ерөнхий газрын удирдлагатай тохиролцсон ёсоор нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүй, ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтод үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсныг үүгээр мэдэгдье” хэмээжээ.