НПГ: Ц.Анандбазар Б.Сүндэръяа болон бусад эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгана
Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газар “Иргэн Б.Сүндэръяагийн гомдлыг ЦЕГ-аас шалгаж дуусаагүй байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас иргэн Б.Сүндэръяа нэр хүндэд нь халдсан гэсэн гомдлыг гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлыг нэгтгэн шалгаж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор хуулийн хугацаа дуусаагүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно" гэлээ.