ЭМЯ: 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1098 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 957 нь Улаанбаатар хотод, орон нутагт 135, зөөвөрлөгдсөн 6 байна.
Тодруулбал, Архангай-11 Булган-3, Дорнод-1 Дундговь-1, Завхан-24, Өвөрхангай- 11, Сэлэнгэ-3 , Төв-23 , Увс-4 , Ховд-5, Баян-Өлгий1 тохиолдол нэмэгдсэн.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 32437 болсон.
Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 88, бусад шалтгаант нас баралт боллоо.
- 78 настай эмэгтэй гуравдугаар сарын 24-нд онош батлагдаж, нас барсан
- 57 настай эмэгтэй дөрвөдүгээр сарын 1-нд оног батлагдаж, хавсарсан суурь,өвчнөөр нас барсан
- 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 3-нд онош батлагдсан, хавсарсан суурь өвчтэй байсан
- 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош батлагдсан
- 58 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж, ковидын нэн хүнд болон бусад хавсарсан өвчнөөр
- 53 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдсан
- 65 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан
- 70 настай эрэгтэй дөрөвдүгээр 15-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Мөн сүүлийн 24 цагт 733 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 17543 боллоо.
Өнөөдийн байдлаар 4427 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
Хөнгөн- 2557
Хүндэвтэр- 1447
Хүнд- 343
Маш хүнд- 80 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.27-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.27-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 25, 2021