‘’Эмчлүүлснээс оршуулга нь хямд’’ гэх бичиг үлдээгээд амиа хорложээ
Хан-Уул дүүрэгт 4 дүгээр сарын 23-ны өдөр 18 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад өндөр хүчдэлийн шонгоос хүн боомилж нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу шалгалт хийхэд урьдчилсан байдлаар 49 настай эрэгтэй Б нь өндөр хүчдэлийн хөндлөн шонгоос цагаан өнгийн уяагаар өөрийгөө боомилсон байдалтай олдсон.
Шалгалтын явцад "Зүрх минь өвдөж байна. Эмчилснээс оршуулга нь хямд" гэх утга бүхий бичиг үлдээн гарын үсгээ зурсан байжээ.Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс мөрдөн шалгаж байна.