Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 856 тохиолдол бүртгэгдлээ.
Эдгээрийн 744 нь Улаанбаатар хотод, орон нутагт 112 байна.
Тодруулбал, Архангай-16, Булган-2, Дархан-Уул-24, Дорнод-3, Дундговь-2, Завхан-7, Орхон-5, Өвөрхангай-10, Сүхбаатар-7, Сэлэнгэ-2, Төв-31, Увс-1, Ховд-2 тохиолдол нэмэгдсэн.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 31339 болсон.
Мөн хоёр иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 80, бусад шалтгаант нас баралт 8 боллоо.
Сүүлийн 24 цагт 1060 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 16815 боллоо.
Өнөөдийн байдлаар 4451 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:
Хөнгөн- 2574
Хүндэвтэр- 1441
Хүнд- 355
Маш хүнд- 81 хүн байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.26-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.04.26-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 25, 2021