Э.Энхбат начингийн аппаратыг нь залгавал зүрх зогсох эрсдэлтэй учир MRI шинжилгээ өгөөгүй байна
Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн. Э.Энхбат начингийн хувьд ГССҮТ-ийн сэхээнд эмчлүүлж, унтуулгатай байсаар БНСУ-д очсон, одоогоор ухаан ороогүй байгаа талаар ойрын эх сурвалж мэдээллээ.
Тус улсад үйлчилж байгаа цар тахлын журмын дагуу Э.Энхбат начныг эмнэлэг рүү авч явсан бол ар гэр бүлийнхнийг нь 14 хоног тусгаарлагдсан байна. Эмнэлгийн зүгээс начны биеийнх нь байдлыг цахимаар харуулж, эмчилгээний явцыг мэдээлж байгаа гэнэ. Одоогоор аппаратыг нь залгавал зүрх нь шууд зогсох эрсдэлтэй байгаа учраас MRI шинжилгээ өгөөгүй байгаа аж.Тус эмнэлгийн эмч нар анх удаа хүн хүнээ ийм болтол нь зодож гэмтэл учруулсныг харлаа. Монголоос 1-2 хоног л хоцорч ирсэн очсон бол эмчлэх боломжгүй, найдваргүй болох байсныг хэлжээ.