Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй
Covid-19-ийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан нийслэлд тогтоосон хатуу хөл хориог 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хөл хорионы үед явган зорчигчийн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгана гэдгийг УОК-оос мэдээлсэн.
Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, төв талбай зэрэг иргэд нэг дор олноор бөөгнөрч болзошгүй байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссийн ажилчид болон цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчдаас бүрдсэн эргүүлийн баг тогтмол хяналт тавин ажиллаж байсан юм. Тэгвэл нийслэлд хөл хориог сунгасантай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тавдугаар сарын 7-ныг дуустал ажиллахгүй болсноо мэдэгджээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс цар тахлын дэгдэлтийн үед тогтоосон хатуу хөл хориог үр дүнтэй болгохын тулд энэ шийдвэрийг гаргасан гэжээ.
Эх сурвалж: News.mn