Сүү бүр өвөрмөц чадалтай
Цог төгөлдөр дөрвөн үндэст: Нойргүйдэхэд үнээний хөөрүүлсэн халуун сүү дээдийн сайн” хэмээсэн байдаг. Үнээний сүүний чадал нь “Уушгины үйл ажиллагааг сайжруулж, тамирыг тэтгэж, дархлааг сайжруулна” гэж тэмдэглэсэн.
Нойр сэрвэлзсэн үед үнээний хөөрүүлсэн сүүг бүлээнээр нь уух нь зүйтэй. Ходоодны бадган арвидсан, галын илч муутай бол сүүндээ зөгийн бал хутгаад уувал ходоодонд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Ходоод нь хэвийн, эрүүл хүн бол бага зэрэг шар тос хутгаад ууснаар хийн бэлгэ чанарт нөлөөлнө.
Мөн хуучин халдварт өвчин, шижин өвчнийг анагаадаг. Нойргүйдлээс гадна сэтгэл гутарсан үед уух нь сайн.
Ямааны сүү астма өвчинд сайн.
Хонины сүү хийг дарах боловч зүрхэнд хорлолтой.
Гүүний сүү уушгины үйл ажиллагааг сайжруулж, дархлааг тэтгэнэ.
Тиймээс сүүг тогтмол, зөв хэрэглэж хэвшээрэй.
ЭХ СУРВАЛЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН