Улсын онцгой комисс (УОК) хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл сунгах саналыг дэмжиж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахаар боллоо.
УОК ХӨЛ ХОРИОГ СУНГАХ ЭСЭХ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА
Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусах тул цаашид хөл хориог сунгах эсэх асуудлаар яг одоо УОК хуралдаж байна. Хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна.
Халдварын тархалт өнгөрсөн өдрүүдэд буурахгүй байгаа учраас дахин 14 хоногоор хөл хориог сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ-наас оруулсан.
Хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан бол хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан байна. Тиймээс уг асуудлыг УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна.